Ам.долларын ханш сүүлийн хоёр өдөр дараалан төгрөгийн эсрэг буурлаа. Даваа гарагийн үдэш Монголбанк энэ өдрийн нэгжийн ханшийг 2458.85 төгрөгт зарласан байна. Энэ нь сүүлийн 50 өдрийн дунджаас 15 төгрөгөөр, 100 өдрийн дунджаас 11 төгрөгөөр хямд байгаа бол 200 өдрийн дунджаас 145 төгрөгөөр өндөр үзүүлэлт болж байна.
Харин хоёр өдөр дараалан буурч байсан юанийн ханш эргэн өслөө. Нэг өдрийн дотор ханш 0.2 хувиар өсөж, 357.66 төгрөг болсон байна. Энэ нь хоёрдугаар сарын 24-ны буюу сар гаруйн өмнөх түвшинд хүрэхэд 0.55 хувиар бага байгаа юм. Монголбанк даваа гарагт нэг долоо хоногийн хугацаатай 588 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжсан байна.
Ингэснээр энэ төрлийн үнэт цаасны нийт үлдэгдэл нэг их наяд 178.7 тэрбум төгрөг болж, 208 тэрбум төгрөгөөр эргэн өслөө. Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ-ны үлдэгдэл 2017 он гарсаар ийм хэмжээнд хүрч өсөөгүй байсан юм. Өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа зохион байгуулагдана. Монголбанк өнгөрсөн хоёр долоо хоногийн дөрвөн удаагийн дуудлага худалдаанд нэгт нь л оролцлоо.
Г. Ану