Хоёр төрлийн үнэт цаас болох есөн сар болон гурван жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр болно. Гурван жилийн хугацаатай бонд нь жижиглэнгээр арилжиж байгаа үнэт цааснаас хамгийн урт хугацаатай бүтээгдэхүүний нэг юм. Хүүгийн хувьд энэ долоо хоногт арилжих бүтээгдэхүүн 18 хувьтай байна.
Харьцуулахад банкны хугацаат хадгаламж байршуулж болох нэг эсвэл хоёр жилийн хадгаламжийн дундаж хүү 15-15.4 хувь байгаа юм. Анхдагч захын арилжаа ийм байгаа бол Хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1.6 тэрбум орчим төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны арилжаа даваа гарагт хийгдлээ. Ийнхүү анхдагч захад их хэмжээгээр арилжсан үнэт цаас хөрөнгө оруулагчдын дунд эргэлтэд орж байгаа юм.
Энэ удаад энэ оны долдугаар сарын 4 болон ирэх оны гуравдугаар сарын 20-нд тус тус хугацаа нь дуусах үнэт цааснууд бий. 2018 онд хугацаа нь дуусах бондыг өнөөдөр өмнөх ханшаас 14.7 хувиар бууруулж, нэгжийг нь 85 мянга 230 төгрөгөөр арилжсан байна. Гэхдээ зах зээлийн үнэт цаасны арилжааны 20 хүрэхгүй хувийг хөрөнгө оруулагч хоорондын арилжааны хоёрдогч зах зээл бүрдүүлж байна. Харин олон улсын жишгээр энэ харьцаа эсрэгээрээ тогтсон байдаг.
Мөн зах зээл хөгжингүй, савлагаа бага байх тусам санхүүгийн хэлцлийн хугацаа урт буюу 30 хүртэлх жил байх жишиг бий. Дотоодод оны эхний хоёр сарын үзүүлэлтээр харвал, нэгдүгээр сард нийт бондын арилжааны дүнгийн 9.4 хувийн буюу 3.5 тэрбум төгрөгийг, хоёрдугаар сард нийт дүнгийн 14.8 хувь буюу 5.4 тэрбум төгрөгийг хоёрдогч захын арилжаа бүрдүүлсэн байна. 2017 онд шинээр авах зээлийн байдлыг дүгнэвэл дотоод бонд нэг их наяд 740 гаруй тэрбум төгрөгт хүрэх тооцоотой байгааг “Нээлттэй нийгэм форум” мэдээлсэн юм.
М. Дэлгэрмаа