Гарааны бизнесийн салбарынхныг нэг дор цуглуулах ҮДЭШЛЭГ

Сэтгүүлч А.Ихсанаа

2017-03-28 15:00 GMT+8

Энтрепренер гэж хэн бэ? Бодож байгаа зүйлээ үйл хэрэг болгодог хүнийг хэлнэ гэж CallPro компанийг үүсгэн байгуулагч Б.Идэр-Од тодорхойлжээ. Түүнчлэн бодох нь хийхийн тал гэж ярьдаг. Тэгэхээр бодож чаддаг, тэрийгээ хийж чаддаг хүмүүс нэгэн дээвэр дор цуглах сонирхолтой арга хэмжээ энэ долоо хоногт болох гэж байна.

Анх DrinkEntrepreneurs арга хэмжээг нэвтрүүлэн, зохион байгуулж байсан залуус, StartUp Mongolia болон Benzeen санаачлан “StartUp Party”-ийг энэ Пүрэв гарагт зохион байгуулах аж. DrinkEntrepreneurs үйл ажиллагааны хувьд хоёр жилийн өмнө Улаанбаатарт зохиогдож, давхардсан тоогоор 1400 гаруй хүн оролцож байжээ.

Энэ удаагийн арга хэмжээний үндсэн зорилго нь Монголд Гарааны бизнес амжилттай эрхэлж буй хүмүүс болон энэ салбарт хүч чадлаа зориулахаар сонирхож буй, зориулж буй залуус, хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулах юм.

Ингээд оролцогчид хоорондоо танилцаж, шинэ санаагаа ярилцаж, магадгүй хөрөнгө оруулагч олохыг ч үгүйсгэхгүй.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Иргэдийн архи, согтууруулах ундааны хэрэглээг хэрхэн бууруулах боломжтой вэ?
Нийт 425 санал өгсөн байна.

Дээшээ