Хойд Солонгос болон БНХАУ иргэний агаарын тээврийн хамтын ажиллагаа улам өргөжиж байна. Хятадын Ляонин мужийн Даньдун хот болон Хойд Солонгосын нийслэл Пхеньян хооронд шууд нислэгийн шинэ чиглэл нээгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
Шинэ нислэгийн чиглэлийн албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр Пхеньяны Сунан олон улсын нисэх онгоцны буудалд болсон юм.
Нислэгийг зөвхөн Хойд Солонгосын иргэний агаарын тээврийн Air Koryo компани долоо хоногт нэг удаа үйлдэх юм байна. Хятадын эрх баригчид шинэ нислэгийн чиглэл хоёр орны аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа боловч энэ үйлдэл Сөүлд таалагдсангүй.
Хойд Солонгос улс одоогийн байдлаар зөвхөн хоёр улстай иргэний агаарын тээврийн харилцаатай байдаг аж. Эдгээр нь БНХАУ, ОХУ.
Эх сурвалж: ТАСС