Парис төдийгүй Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхгийн эргэн тойронд сум нэвтэрдэггүй шилэн хаалт босгохоор болсон талаар Le Figaro дамжууллаа.
Зул сарын баярын үеэр Берлинд болсон халдлага, өнгөрсөн долоо хоногт Лондонгийн парламентын танхимын гадаа болсон зэвсэгт халдлага зэрэг сүүлийн үед Европын орнуудад террорист ажиллагаа их гарах болсон. Иймд Францын эрх баригчид Эйфелийн цамхгийг болзошгүй халдлагаас хамгаалах үүднээс шилэн хаалт босгох гэж байгаа аж.
Өдгөө 128 жилийн “настай” 300 метр өндөр Эйфелийн цамхгийг хамгаалсан шилэн хаалт барихад 20 сая евро шаардлагатай бөгөөд барилгын ажил 2018 оны дунд үед дуусна хэмээн эх сурвалж мэдээллээ.
Харин энэ төсөлд олон нийт дургүйцлээ илэрхийлсээр байна. Учир нь хамгаалалттай шил байсан байгаагүй террорист халдлага нүүрлэсээр байна гэж иргэд үзэж байгаа гэнэ.
Эх сурвалж: ВВС