Өнгөрсөн даваа гарагт Берлин хотын Бодэгийн музейгээс 100 кг жинтэй цэвэр алтан зоос хулгайлсан хэрэг гарсан байна.
Их Британийн хатан хаан Элизабетийн хөрөгтэй, 24 каратын цэвэр алтаар хийсэн канадын энэхүү зоос нь 4 сая доллараар үнэлэгдэх аж.
Зоосыг үүрээр 3 цагийн орчимд хулгайлсан гэнэ. Хулгайч нар хэрхэн хамгаалалтын системийг хуурч, 100 кг хүнд зоосыг авч явсан нь тодорхойгүй байна.
Цагдаагийнхны үзэж байгаагаар хулгайчид музейд цонхоор нь дамжин орсон байж болзошгүй гэнэ. Цагдаа нар музейн ойролцоох төмөр зам дээрээс шат олсон аж.
“Бидэнд байгаа мэдээллийг үндэслэн бид хулгайч эсвэл хулгайчид музейн хойно байрлах цонхыг хагалж орсон ба зоосны үзэсгэлэнгийн танхим руу чиглэн явсан байх гэж таамаглаж байна.” хэмээн цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч Уинфрид Венцель Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Зоос сум нэвтэрдэггүй тусгай шилэн хоргонд байсан аж. Музейн аюулгүйн алба болон дохиоллын системийн талаар цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Тус зоосыг 2007 онд Канадад хэвлэсэн бөгөөд 3 см зузаан, 53 см диаметртэй аж. Зоосны нэг талд хатан хаан Элизабетийн хөрөг, нөгөө талд нь Канадын бэлгэ тэмдэг болох агч модны навч дүрслэгдсэн байдаг юм байна.
Бодэгийн музейн үзмэрт 540 гаруй төрлийн зоос байдаг ч хулгайчид ганцхан дээрх зоосыг л авч явсан байна.