SpaceX, Tesla тэргүүтэй салбарын шинэлэг бүтээлүүдийг хөгжүүлж буй компаниудыг үүсгэн байгуулж, удирдан залж байгаа Элон Маск одоо хүний тархийг хиймэл оюун ухаантай нэгтгэх ажлыг эхлүүлж байна.
Тэрээр Neuralink компанийг үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн байдлаар бүх үйл ажиллагаа нь анхан шатандаа яваа энэ компани хүний тархинд суулгаж, ямар нэгэн программ хангамжтай холбон, улмаар хүнд хиймэл оюун ухааны чадамжийг суулгах юм.
Ингэснээр хүний ой тогтоолт сайжрах, компьютер тэргүүтэй технологитой шууд бодлоороо харилцдаг болох аж. Маск өнгөрсөн хагас жилийн хугацаанд Neuralink компанийнхаа талаар цухас дурдаж байжээ.
Хамгийн сүүлд гэхэд Дубайд ярилцлага өгч байх үеэрээ “Би өнгөрсөн хугацаанд хүний тархи болон хиймэл оюун ухааныг хооронд нэгтгэхэд ойрхон ирсэн гэдгийг ойлгосон. Хүний сэтгэн бодох чадварыг сайжруулах, хиймэл оюун ухаанаас дутахааргүй болгох юм” гэжээ.
Өнөөдрийн байдлаар тархи, компьютер хоёрыг хослуулна гэдэг шинжлэх ухааны уран зөгнөл. Анагаахын шинжлэх ухаанд Паркинсон, татаж унах өвчин, тархины эд эс үхжих зэрэг өвчнийг эмчлэх зорилгоор электрод бүхий суулгацыг хүний тархинд суулгаж байгаа.
Гэхдээ тун цөөн тооны хүн л гавлын ясан дотроо ийм суулгацтай бөгөөд энгийн суулгацтай хэдэн арван мянган хүн л байдаг аж. Учир нь ийм мэс ажилбар өндөр эрсдэлтэй бөгөөд өөр ямар ч аргагүй болсон тохиолдолд л хийдэг.
Мэдээж хэрэг Цахиурын хөндийн зарим нэгэн гоц ухаантнуудын хувьд дээрх асуудлууд асуудал биш. Тийм ч учраас Кернел компанийг үүсгэн байгуулагч Брайн Жонсон хүний суралцах чадварыг технологийн тусламжтай сайжруулна гэж бодож байгаа.
Тэрээр өнгөрсөн жил The Verge сайтад өгсөн ярилцлагадаа “Хэрвээ бид хүний тархинд бяцхан цахилгаан дохио дамжуулах суулгац суулгавал Паркинсоны өвчнийг анагааж болно” гэж хэлж байжээ.
Энэ аргаар нуруу нугасны өвчин, таргалалт, хоолны дуршил алдагдах өвчнийг хүртэл эдгээж байсан туршлага бий аж. Өнгөрсөн долдугаар сард анагаах ухааны судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж Калифорнид бүртгүүлсэн Маскын компани мөн дээрх зарчмын дагуу ажиллаж, эхний ээлжид эдгээх, анагаах аргыг боловсруулах юм.