Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр гуравдугаар сарын 21-ний өдөр болсонтой холбогдуулаад “Онцгой бэлэг 2” гэрэл зургийн үзэсгэлэнг дахин гаргах гэж байна.
“Аз жаргал, хөөр баяр түгээнэ” агуулгатай “Онцгой бэлэг 2” гэрэл зургийн үзэсгэлэнгээр дауны хам шинжтэй хүүхдүүдийн онцлог, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, гэр бүлдээ өгдөг аз жаргал, хөөр баяраас гадна нийгмийн хамгийн эрхэм үнэт зүйл болох гэр бүлийн амин чанарыг харуулахыг зорьж байгаа юм.
Дауны хам шинжтэй хүүхэд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэхэд олон саад бэрхшээл тулгардаг ч гэр бүлээ улам ихээр нэгтгэж, амьдралын хором мөч бүрийн үнэ цэнийг амьсгалах агшин бүрээрээ ойлгуулдагаараа нандин эрхэм хүмүүс гэдгийг, түүнчлэн дауны хам шинжтэй хүүхдүүдийн гэгээлэг зан чанарыг олж харан хүндэтгэж харьцдаг байгаасай гэж даунтай хүүхдүүдийн гэр бүл нийгэмд ойлгуулахыг хүсдэг. Энэ жилийн “Онцгой бэлэг 2” үзэсгэлэн дауны хам шинжтэй хүүхдүүд, тэдний гэр бүлийн тэрхүү хүслийг олонд хүргэхээр зорьж байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан Гэрэл зургийн ХОРЬТ фото клуб санаачилж дауны хам шинжтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хамтран 2016 онд дауны хам шинжийн талаар зөв ойлголт, мэдээлэл түгээх нөлөөллийн аяныг гурван сарын турш зохион байгуулсан бөгөөд нөлөөллийн ажлын хүрээнд “20+1 Онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэнг Blue Moon, Гамма галерейд гаргаж, хүн бүр өөр өөрийн онцлог өнгө төрхтэй гэдгийг илтгэсэн “Өнгө өнгийн оймс” флаш моб өдөрлөгийг Хүннү Моллд зохион байгуулсан.
Энэ жилийн нөлөөллийн аян “Аз жаргал, хөөр баяр түгээнэ” уриатай байгаа юм.
Өнгөрсөн жилийн нөлөөллийн аян нь “Даун өвчин биш” агуулга дор дауны хам шинжтэй холбоотой нийтэд тархасан, хэрэглэгддэг түгээмэл буруу ойлголт, хэллэгийг залруулахад чиглэж байсан юм. Учир нь буруу ойлголт, буруу хэллэг нэршил нь дауны хам шинжтэй хүүхдүүдийн эрхийг зөрчих, ялгаварлан гадуурхах түүнчлэн гэр бүлд сэтгэлийн дарамт болох зэрэг сөрөг үр дагавартай болохыг аян зохион байгуулагчид онцолж байсан.
2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байна. 2012 оноос НҮБ-ын гишүүн орнууд нэгэн уриан дор нэгдэж Дауны хам шинжийг олон нийтэд таниулах өдрийг тэмдэглэх болсон.
Жил бүрийн 3-р сарын 21-ны өдрийг дэлхий нийтээрээ:
• Дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө,
• Дауны хам шинжтэй хүмүүс тэгш оролцоотой байхын төлөө,
• Дауны хам шинжтэй хүмүүс сайн сайхан, эрүүл саруул амьдрах эрхтэйг
тунхаглан дуу хоолойгоо нэгтгэн, өнгө өнгийн оймсоор ижилсэж улс орон бүртээ олон нийтийн ажил өрнүүлдэг.
“Бүх хүн адил тэгш бүтээгдсэн бөгөөд заяагдмал, салшгүй эрх олгогдсон, тухайлбал: амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалд эрмэлзэн тэмүүлэх эрх үүнд багтана”
Томас Жефферсон
Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 18:00 цагаас Хүннү молл төвд болно.