#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт "Зөрчлийн тухай хууль" сэдвээр ярилцлаа. GoGo мэдээний агентлаг "Та шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?" гэсэн санал асуулга явуулж, уншигчид дараах байдлаар саналаа өгчээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХУУЛЬЧ Х.ТЭМҮҮЖИН
- Зөрчлийн тухай хууль нийт 240 орчим хуульд заасан зөрчлийг нэтгэсэн цогц хууль юм
- Тус хуулинд оногдуулах мөнгөн торгуулийг сонгох санкцгүйгээр тусгасан
- Зөрчлийн тухай хуулийг яригдахаас өмнө иргэд ухаалаг биш шийтгэлд өртдөг байсан
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ГАЗРЫН ДАРГА П.САЙНЗОРИГ
- Гүтгэх доромжлох зөрчилд иргэнийг 2 сая төгрөг, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохоор тусгасан
- Торгуулийн хэмжээ харилцан адилгүй байсан учраас нэгтгэх шаардлага байсан
- Хуулийн ажлын хэсэг томилогдон УИХ-ын хууль зүйн байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байна
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР
- 240 хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүсч байгаа зөрчлүүдийг хуульд нэгтгэж зохицуулалтаар оруулж байгаагаараа онцлогтой
- Зөрчлийн хууль батлагдсанаар 27 байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 600 гаруй зөрчилд хариуцлага хүлээлгэнэ
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ОРЛОГЧ Г.ЭРДЭНЭБАТ
- Замын хөдөлгөөний дүрмийг сайн мөрддөг улс оронд хууль дээдлэх ёс хэр сайн төлөвшсөн нь харагддаг
- Бид эхнээсээ жижиг зөрчилтэй тэмцсэнээр ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой
- Авилгын зөрчлүүдийг тус хуулинд тусгаад явж байна. Төрийн албан хаагчтай торгууль ярихгүйгээр ажлаас нь чөлөөлөх асуудал яригдана
- Зөрчлийн тухай хуулийн гол зорилго нь албан тушаалтанд зориулсан хууль биш, бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн үүргээ биелүүлээгүй хүнд хүлээлгэх хариуцлага
ЦЕГ-ЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ГАЗРЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА У.ЖАМБАЦЭРЭН
- Цагдаагийн байгууллага Монгол улсад бүртгэгдэж байгаа захиргааны зөрчлийн 90 хувийг хянан шийдвэрлэдэг
- Цагдаагийн эрх бүхий албан хаагчид зөрчлийг шийдвэрлэхдээ 28 хууль тогтоомж харж хянан шийдвэрлэдэг байсан бол зөрчлийн хууль батлагдсанаар нэг хуулиар зохицуулах боломжтой
- Зөрчлийн тухай хуулинд хаа таарсан газраа нус, цэрээ хаях, тамхи татах, тамхины ишээ хаях асуудлыг тусгасан
ITOIM.MN САЙТЫН ЕРӨНХИЙ РЕДАКТОР Г.УЛСБОЛД
- УИХ-д суугаа хэвлэлийн эзэд, сэтгүүлч-гишүүд Хэвлэлийн эрх чөлөөний тухай 1998 оны хуулиа боловсронгуй болгож, Хэвлэлийн зөвлөлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчид ёс зүйн болон мэргэжлийн хариуцлага тооцох эрхийг нь олгох хэрэгтэй
- Хэрвээ хэвлэлийн өөрийн зохицуулалт хүчтэй болоод ирвэл заавал цагдаа, шүүх биш Хэвлэлийн зөвлөл хүн гүтгэсэн, алдаа гаргасан сэтгүүлчдээ хариуцлага тооцож, сургалтад хамруулах, аттестатчилах зэргээр наана нь шийдэж болж байна
- Харин наана нь шийдэх боломжийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгаад өгвөл торгууль, шийтгэлийн санкц өндөр байна гэж хэн ч хэлэхгүй