Гадаадын улс орнууд руу аялал жуулчлал болон албан ажлын шугамаар явахад нэн тэргүүний асуудал бол виз авах. Гэвч улс орон болгоны иргэдэд ийм асуудал тулгардаггүй. Passport Index төслийн багийнхан жил бүр дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой орнуудын жагсаалтыг гаргадаг.
ХБНГУ энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байна. Хэрэв та Германы пасторттой бол дэлхийн 160 улс руу визгүй зорчих эрхтэй юм байна.
Жагсаалтын эхний 10 байрт Швед, Дани, Финлянд, Франц, Испани зэрэг Европын холбооны улсууд багтсан бол тэдний эгнээнд Сингапур бичигджээ. Сингапурын иргэд дэлхийн 158 улс руу визгүй зорчино.
Мөн Азийн орнуудаас Өмнөд Солонгос /157 улс/, Япон /156 улс/, Малайзын /155 улс/ дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой орнуудын жагсаалтад дээгүүр бичигдэж байна.
Харин Монгол Улсын гадаад паспорт нь эрэмбээрээ 69-т бичигджээ. Манай улсын хувьд дэлхийн 58 улс руу визгүй зорчдог хэмээн тус жагсаалтад дурдсан байна.
Афганистан, Пакистан, Ирак, Сири зэрэг орны паспорт хүч нөлөөний хувьд маш сул буюу жагсаалтын хамгийн сүүлд бичигджээ. Тус судалгааг НҮБ-ын гишүүн 193 орон болон зургаан бүс нутаг /Косово, Макао гэх мэт/-ийн мэдээлэл дээр үндэслэн гаргасан байна.
Жагсалтыг бүрэн эхээр нь ЭНДЭЭС үзнэ үү.