Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд жүдо бөхийн гран при тэмцээн болно.
Тбилисийн татамид 38 орны 262 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Манайхаас есөн жүдоч уран мэхийг уралдуулах юм.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Ж.Амарболд, Б.Амартүвшин, 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73 кг-д Н.Хадбаатар, 81-д Г.Төрмөнх, 90-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдээс 57 кг-д Ц.Хулан, 63-д Б.Мөнгөнчимэг нар зодоглоно.
Эдгээр бөхчүүдээс Даваадоржийн Төмөрхүлэг 2015 оны Тбилисийн гран прид түрүүлж байсан юм.