Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Ирэх тавдугаар сараас эхлэн хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдуулна гэдгийг Сангийн сайд баталлаа.
- УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалаа өчигдөр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор эхэллээ.
- Монгол Японы эрдэмтдийн хамтарсан “Бичээс” төслийн багийнхан 3 дугаар зууны үеийн Чингис хааны цэргийн түшиц газар Чинхай балгаснаас шавар бурхны баримал шинээр илрүүлжээ.
- Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.
- УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган ирэх долоо хоногт нээлтээ хийх бөгөөд энэ удаагийн хаврын чуулганаар ТӨСВИЙН ТОДОТГОЛ, ҮНДСЭН ХУУЛЬ, КАЗИНОгийн тухай хуулийг хэлэлцэнэ.
- Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн анхдугаар уулзалт энэ сарын 24-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотод болжээ.
- 6-8 настай хүүхдийн хичээлд анхаарал төвлөрүүлэх хугацаа нь 10-хан минут хэмээн Швейцарь улсын Тургау хотын Багшийн дээд сургуулийн Сэтгэл судлал, заах аргазүйн тэнхимийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, доктор профессор Дамиан Миллер хэллээ.
- Засгийн газар хамгийн амархан бас өндөр үнэтэй аргаар хөрөнгө босгосоор
- Налайх дүүрэг бямба гараг бүр бүх нийтийн цэвэрлэгээ хийж байхаар болжээ.
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Дэнзэн нарт холбогдох шүүх хуралдаан боллоо.
- Өнөөдөр 06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь эхийн Ганц худагийн буудлын орчимд нийтийн тээврийн хоёр автобус, приус 20 маркийн автомашин мөргөлдсөн осол гарчээ.
- Анх DrinkEntrepreneurs арга хэмжээг нэвтрүүлэн, зохион байгуулж байсан залуус, StartUp Mongolia болон Benzeen санаачлан “StartUp Party”-ийг энэ Пүрэв гарагт зохион байгуулах аж.
- БНХАУ-аас хэн хаанаас импортолсон нь тодорхойгүй хаяг шошгын мэдээлэл нь Хятад хэл дээр бичигдсэн 25 кг-ын савалгаатай сүмийн зурагтай будаа худалдаж байсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлсэн байна.
- Орон нутагт ажиллах эмч нарыг дэмжих зорилгоор алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт гурван жил ажилласан эмч нарыг цэргийн дүйцүүлэх алба хаасанд тооцохоор болжээ.
- Бүгд найрамдах Өмнөд Судан Улсын Бентью хотод энхийг сахиулагч-алба хаагчид орон гэрээсээ дайжигч 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалсан байна.
- #НүүдэлШийдэл: Бусдыг гүтгэн, доромжилсон бол 2 сая төгрөгөөр торгоно
- Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан Ханс Майкл Вайсс өнөөдөр залуучуудын шигшээ багийг бүрдүүлэх сонгон шалгаруулалтаа эхлүүллээ.
- Гүржийн нийслэл Тбилис хотод энэ сарын 31-нээс ирэх сарын 2-нд болох жүдо бөхийн гран при тэмцээнд манайхаас есөн жүдоч уран мэхийг уралдуулах юм.
Дэлхий дахинд
- А.Навальный авлигын эсрэг тэмцэгч үү, Америкийн "бууны нохой" юу
- Японы цанын бааз дээр бэлтгэл хийж байсан долоон сурагч, багшийн хамт цасан нурангинд даруулж амиа алджээ.
- 263 км/цаг хурдтай Дебби хар салхи Австралийн зүүн хойд зүгт байрлах Квийнслэнд мужийн эрэг рүү ойртон иржээ.
- Лигийн зүгээс өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын нэрсийг зарласан бөгөөд энэ удаад Дорнод бүсийн шилдэг тоглогчоор Торонто Рэпторс багийн лидер ДеМар ДеРозан нэрлэгдсэн байна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ахлах зөвлөх, түүний хүргэн Жаред Кушнер сенатын зөвлөлд мэдүүлэг өгөхөөр болсон байна.
- Автомашины осол гарсны улмаас “Uber” компани автомат жолоодлоготой автомашинуудаа татаж эхэллээ.
- Хятадын Ляонин мужийн Даньдун хот болон Хойд Солонгосын нийслэл Пхеньян хооронд шууд нислэгийн шинэ чиглэл нээгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээллээ.
- Кливленд Кавальерс багийн лидер Леброн Жэймс энэ улирал түүний карьерын хамгийн хүнд хэцүү улирал болж байгаа талаар ярьсан байна.
- Өнгөрсөн даваа гарагт Берлин хотын Бодэгийн музейгээс 100 кг жинтэй цэвэр алтан зоос хулгайлсан хэрэг гарсан байна.
- Парис төдийгүй Францын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхгийн эргэн тойронд сум нэвтэрдэггүй шилэн хаалт босгохоор болсон талаар Le Figaro дамжууллаа.
- SpaceX, Tesla тэргүүтэй салбарын шинэлэг бүтээлүүдийг хөгжүүлж буй компаниудыг үүсгэн байгуулж, удирдан залж байгаа Элон Маск одоо хүний тархийг хиймэл оюун ухаантай нэгтгэх ажлыг эхлүүлж байна.