Төсвийн тодотголын гол заалтууд юу вэ?
Улсын төсвийг тодотгоно гэхэд хэн ч гайхахаа больжээ. Уг нь УИХ-аар баталдаг, тухайн оны улсын төсөв нь хэдэн тоо бичсэн жагсаалт төдий биш юм. Төсвийн захиран зарцуулагч нар буюу сайд нарын эрх мэдэлд хэдэн төгрөг шилжиж байгааг ч харуулдаг хүснэгт биш.
Улсын нэгдсэн төсөв бол Монгол Улсын хууль. Гэвч хууль батлагчид 16 их наядын, жижигхэн эдийн засагтай гэж тодотгодог улсынхаа нэг жилийн төсвийн орлого, зарлагад заавал өөрчлөлт оруулдаг, засдаг зуршил хэдийнэ тогтчихсон.
Энэ жил ч төсвийг тодотголоо. Гэхдээ энэ удаад оны эхээр буюу харьцангуй эрт хийсэн тодотгол нь ОУВС-гийн урьдчилсан хөтөлбөрт хамрагдах болсноос үүдэлтэй.
Хууль зүй, дотоод хэргийн яам, ЗГХЭГ, Засгийн газрын хуралдааны шүүлтүүрээр оруулсан төсвийн тодотголыг УИХ-д өргөн барихад бэлэн болов.
Сангийн яамнаас боловсруулсан төсвийн баримт бичигт 2019 он хүртэлх төсвийн төсөөллийг ч багтаажээ. Тус яам энэ онд эдийн засаг өсөхгүй, харин 2019 онд үсрэнгүй өсөлттэй буюу 8 хувиар тэлнэ гэж тооцоолжээ.
Эдийн засгийн үндсэн үзүүлэлт | Төсвийн хүрээний мэдэгдэл |
Төсвийн төсөөлөл2018 |
Төсвийн төсөөлөл2019 |
---|---|---|---|
Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт /хувь/ | -0.2 | 1.8 | 8.1 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого /тэрбум төгрөг/ | 6,015 | 6,808 | 7,803 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ | 8,789 | 9,451 | 9,971 |
Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт /тэрбум төгрөг/ | 835 | 661 | 520 |
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ | -2,774.1 | -2,642.6 | -2,167.9 |
Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал /тэрбум төгрөг/ | 1,593.4 | 1,623 | 1,875 |
Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ | 22,144.2 |
|
23,547 |
-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь | 85 | 80 | 75 |
Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/ | 470.0 | 499 | 531 |
Энэ хүснэгт дэх тоонуудаас төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл буюу алдагдал яах аргагүй анхаарал татна. Төсвийн зарлага жилээс жилд өсөх тул алдагдал мөн дагаад өсөж, 2 их наяд төгрөгөөс буурахгүй нь. Мөн Засгийн газрын нийт өр буурахгүй, 22 их наядаас 2019 онд 23 их наяд болж өсөх юм байна.
Гэхдээ Засгийн газрын нийт өрийн ДНБ-д эзлэх хувь 2019 он хүртэл аажмаар буурч, 85-70 хувьд хүрнэ гэж Сангийн яам тооцоолжээ.