Өчигдөр Apple компани iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох 10.3-ыг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүлсэн. iOS 10 үйлдлийн систем дэмждэг төхөөрөмж бүхий хэрэглэгчид бүгд үйлдлийн системээ шинэчлэх боломжтой юм.
AirPods чихэвчийн байршил тодорхойлох горим, Siri-г аппликейшн хөгжүүлэгчид ашиглах боломжтой болсон, iTunes-ээр түрээсэлж авсан видеог ашигладаг бүх төхөөрөмж дээрээ зэрэг үзэх боломжтой гээд олон шинэчлэлт хийжээ.
Харин хамгийн гол зүйл нь компани iPhone, iPad, iPod зэрэг төхөөрөмжийн ажиллах үндсэн зарчмыг шинэчилсэн явдал юм. Анхны хөгжүүлэлтийг 30 орчим жилийн өмнө эхлүүлж байсан HFS+ өгөдөл хадгалах системийг үндсээр нь өөрчилж, шинэ APFS буюу Apple-ийн өгөгдлийн системийг нэвтрүүлжээ.
Шинэ систем нь нууцлалын хувьд илүү болж систем хооронд ажиллахад илүү хялбар болсон аж. Гэхдээ үйлдлийн системээ шинэчлэх гэж буй хэрэглэгчдэд сануулахад энэ өөрчлөлтөөс болоод шинэчлэлт хийхэд илүү их хугацаа зарцуулж байгаа.
Өгөгдлийн систем нь таны төхөөрөмжийн ажиллаж буй гол зүйлсийн нэг учраас бүх зүйлсийг шинээр хуулж байгаа iOS 10.3 үйлдлийн системийг суулгахдаа болзошгүй эрсдэлээс сэргийлж зураг, бичлэг тэргүүтэй зүйлсээ нөөцөлж авах хэрэгтэй.
Хэдийгээр өмнөх системүүд шиг хэдэн GB хэмжээгүй, ердөө 600MB хэмжээтэй боловч дээрх шалтгааны улмаас тун удаан ачаална. AppleInsider-т бичсэнээр iPad Air 2 гэхэд ойролцоогоор 50 минут шинэчлэгджээ. Хэрвээ iPhone 5, 5C зэрэг төхөөрөмж ашигладаг бол шинэчлэлт хийж орхиод, кино үзчихээд ирсэн ч болно.
Тиймээс удаан шинэчлэгдэж байна гэж бодоод хүчээр зогсоохыг оролдвол төхөөрөмжид ямар нэгэн асуудал гарч болзошгүй. Гэхдээ Forbes-т бичсэнээр 10.3 систем рүү хөрвүүлсний дараа утсан дээр нь 2GB сул зай гарчээ. Тэгэхээр тэвчээртэй хүлээсний эцэст, шагнал хүртэх нь тодорхой.