БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил эхэлжээ.
“Уг төсөл нь холбогдох хууль, тогтоомжийн дагуу батлагдсан ерөнхий үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байгаа тул хууль бусаар мод, бургасыг тайрч байна гэсэн мэдээлэл ташаа болно” гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Тус газраас энэ талаар гүйцэтгэгч аж ахуйн нэгжид шаардлага тавьж, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл бүхий самбарыг байрлуулж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байх шаардлага тавьжээ. Нийслэлийн нутаг дэвсгэр, ногоон бүсэд үйлдэгдэж буй байгаль орчны эсрэг хэрэг, зөрчлийн мэдээ, мэдээллийг иргэд тогтмол хүргэдэг байна. Цаашид энэ төрлийн мэдээллийг нийслэлийн Байгаль орчны газрын 323780 дугаарын утсаар ирүүлж байхыг иргэдэд уриаллаа.