Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших "Дулаан хар" хэмээх газарт цайр, хар тугалгын баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг Хятадын Юүшэнминь ХХК-ийн удирдлагуудыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзжээ.
Уулзалтын үеэр Юүшэнминь компанийн гүйцэтгэх захирал нь "Дулаан хар"-ын цайр, хар тугалгын уул уурхайн баяжуулах үйлдвэр нь энэ жилээс эхэлж дахин үйл ажиллагаагаа явуулахаар болсон тухай хэллээ.
Тус компани нь энэ жилээс хайгуулын ажиллагаагаа үргэлжлүүлэн хийж, харин ирэх жилээс эхэлж олборлолт хийхээр төлөвлөж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Засаг даргын зүгээс тус компанийн удирдлагуудад орон нутгийн иргэдийг ажиллах хүчнээр авах зэрэг хэд хэдэн санал дэвшүүллээ.
Ингэснээр орон нутаг дахь ажилгүйдлийн тоо буурна хэмээн орон нутгийн удирдлагууд үзэж байгаа юм.