Австралийн зүүн хойд нутагт Дэбби хар салхи дэгдсэн. Иймд Квинсланд мужийн, нүүрс экспортолдог гурван терминал түр зогсчээ. Эдгээр терминалын нүүрс ачих хүчин чадал нь:
- Маккэй -80 сая.тн/жил,
- Хай поинт - 55 сая.тн/жил,
- Аббат поинт -50 сая.тн/жил
Эдгээр терминалаас 2016 онд 144 сая.тн нүүрс, өнгөрсөн сард 11.5 сая.тн нүүрс экспортолжээ.
Шуурганаас сэрэмжилж эдгээр боомтод нүүрсээ хүргэдэг BHB, Глэнкор зэрэг томоохон компаниуд уурхайн олборлолтоо ч түр зогсоожээ.
Далайн шуурга өнөөдрөөс намдана гэж Австралийн цаг уурын албанаас мэдээлжээ. Гэвч олон хоног үргэлжилсэн борооны улмаас Австралийн нүүрсний экспорт хэвийн ажиллагаандаа эргэн ороход дахин хугацаа хэрэгтэй юм байна.
Шуурганы улмаас нийлүүлэлт тасалдаж, коксжих нүүрсний үнэ өснө гэж metallbuletin таамагласан бол sxcoal.com цахим хуудсанд мэдээлснээр коксжих нүүрсний үнэд өөрчлөлт ороогүй, тогтвортой байна.