Samsung компани өнөөдөр Улаанбаатарын цагаар шөнийн 23:00 цагт Galaxy S8 загвараа танилцуулна. Харин үүнээс урьтаж өнгөрсөн жил олон асуудал дагуулсан Galaxy Note 7 загварыг дахин засварлаад худалдаанд гаргахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Зай хураагуурын загварын алдаанаас болж дэлхий даяар худалдан борлуулахыг нь зогсоосон Note 7 загварыг одоо шинэчлэн гаргах аж. Гэхдээ эхлээд үүрэн холбооны компаниуд, худалдан борлуулагч нартай тохиролцсоны дараа хаана, хэзээ худалдаанд гаргах талаар мэдээллийг өгөх юм.
Хэрвээ утсыг ашиглах аргагүй бол зарим хэсгүүдийг нь салгаж аваад өөр төхөөрөмжид суулгах бөгөөд хагас дамжуулагч болон камерын модулийг салгаж туршилт хийх аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард Samsung компани Note 7 утасны асуудал нь зай хураагууртаа байсан гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. Одоо эргүүлэн татсан Note 7 утаснуудыг ялгаж, ангилсны дараа тодорхой хувийг нь сэргээн засаад худалдаанд гаргаж, боломжгүйг нь дахин боловсруулах юм.
Бид Монголд худалдаанд гарах эсэх талаар тодруулсан бөгөөд одоогоор хариу ирээгүй байна. Хариу ирмэгц мэдээллийг шинэчлэн хүргэх болно.