Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтыг ирэх сараас хуваарилна гэж Татварын ерөнхий газраас мэдээлж байна. Энэ онд орон сууцны болон сургалтын төлбөрийн буцаан олголтод 74 мянган иргэн хамрагдана. Үүнд нийт 45 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
ХХОАТ-ын тайлангаа нэгдүгээр сарын 20-ноос өмнө өгсөн иргэд ирэх сараас буцаан олголтоо авч эхэлнэ. Эхний 11354 иргэнд 8.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгох аж. Харин үүнээс хойш буюу өнгөрсөн сарын 15-ны дотор бүртгүүлсэн иргэдэд тав болон зургадугаар сард олгохоор болсныг нийслэлийн Төрийн сангаас мэдээллээ. ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг харьяа аймаг, Нийслэлийн Төрийн сангаар дамжуулан олгодог.
Буцаан олголтыг ирэх сараас олгож эхэлнэ
Татварын ерөнхий газраас буцаан олголттой холбоотой дүн, мэдээллийг уг санд хүргүүлсэн байна. ХХОАТ-ын буцаан олголтын дүн болон холбогдох мэдээлэл иргэдийн дунд асуулт дагуулдаг. Татварын улсын байцаагчийн тайлбарласнаар орон сууц авч буй иргэн худалдан авалтынхаа үнийн дүнгээс нь хамаарч, татварын хөнгөлөлт эдэлдэг байна.
Хуульд зааснаар худалдан авалтын 10 хувийг буцаан олгодог. Гэхдээ худалдан авалтын үнийн дүнг 30 сая төгрөг буюу буцаан олголтыг гурван сая төгрөгөөр хязгаарладаг аж. Тухайлбал, уншигч та 50 сая төгрөгийн орон сууц худалдан авсан гэж тооцвол буцаан олголтын дээд хязгаар болох гурван сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Харин 30 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд энэ
- ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтийг харьяа аймаг, нийслэлийн Төрийн сангаар дамжуулан олгодог.
- Иргэн худалдан авалтынхаа үнийн дүнгээс нь хамаарч, татварын хөнгөлөлт эдэлдэг байна
- Энэ онд иргэдэд олгох хөнгөлөлтийг өмнөх оныхтой харьцуулахад 503 татвар төлөгч буюу 0.5 тэрбум төгрөгөөр өсчээ.
Эхний 11354 иргэнд 8.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгох аж
төлбөрийнхөө арван хувийг буцаан авах аж. Авахдаа бас учиртай. Тодруулбал, буцаан авах гурван сая ба түүнээс доош төгрөгийг тухайн жилд ХХОАТ-т төлсөн дүнгээс хамаарч, жилд авах хувь хэмжээний нь тогтох аж. Жишээлбэл, өнгөрсөн онд та 1.3 сая төгрөгийг татварт төлсөн бол төдий хэмжээ мөнгийг авна. Улмаар 1-3 жилийн хугацаанд хувааж авсаар татварын хөнгөлөлтөө бүрэн эдэлдэг байна.
Харин та ХХОАТ төлөөгүй буюу ажил хийгээгүй тохиолдолд тухайн жилд нь буцаан олголт авах эрх үүсдэггүй болохыг албаныхан анхааруулсан юм. Гэхдээ өндөр цалинтай буюу ХХОАТ-ын хэмжээ нь жилд гурван саяас дээш бол буцаан олголтыг нэг жилийн дотор эдлэх эрх үүсэхээр заажээ. Эргэн сануулахад, өнгөрсөн онд энэхүү буцаан олголтыг гуравдугаар сараас олгож эхэлсэн байна.
Г. Байгал