Дэлхий дахинаа алдаршсан Францын аман хуурч Люгон Моор маргааш Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Harmonica moods” нэртэй жазз аман хуур хөгжмийн тоглолтоо хийх гэж байна.
ЖаззЛаб хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй энэхүү тоглолт нь “Ulaanbaatar International Jazz Series 2016/2017” нэртэй таван цуврал тоглолтын дөрөв дэх нь болж байгаа ажээ.
ЖаззЛаб хөгжмийн агентлаг нь Монголд жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, Монголын жазз уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлах зорилгоор 2016 онд үүсгэн байгуулагдсан байна.
Байгуулагдаад удаагүй ч Монголын жазз хөгжмийн түүхэнд тодоор бичигдэх нэгэн томоохон үйл явдлыг эхлүүлээд байгаа нь энэ тоглолт юм.
Тоглолтод Германы Контрабасс хөгжимчин Мартин Зенкер болон бөмбөрчин Б.Хүслэн, төгөлдөр хуурч Э.Шүтээн, Б.Очирбат болон The Jazz Train хамтлаг, Anjie’s Sisters охидын гурвал хамтлаг оролцоно.
Германы контрабасс хөгжимчин Мартин Зенкер Монголд жазз хөгжмийг түгээн дэлгэрүүлэхээр GMUB төслийг ахлан гурван жил ажиллаж байна. Мөн Солонгос, Африкт ижил төрлийн ажил эрхэлдэг бөгөөд өөрийн гэсэн олон улсын хөгжимчдөөс бүрдэх хамтлагтай, аялан тоглолтоо жил бүр хийдэг юм байна.
Контрабасс хөгжимчин Мартин Зенкер:
“Би өнгөрсөн хоёроос гурван жилийн хугацаанд хамтарч ажиллалаа. Энэ удаад дэлхийн хамгийн шилдэг хөгжимчинтэй нэг тайзан дээр гарах гэж байна. Бөмбөрчин Б.Хүслэнтэй би аялан тоглолтоор яваад ирсэн.
Люгон Моох дөрвөн жил тутамд дэлхийн шилдэг аман хуурч шалгаруулдаг фестивальд шилдэг аман хуурчаар шалгарч байсан. Энэ нь түүний чансааг харуулж байна. Дэлхий дахины олон аман хуурчдын дундаас түрүүлнэ гэдэг хөгжимчний ур чадвараас гадна хичээл зүтгэлтэйг нь илтгэж байна. Тэрээр Хятад болон Солонгост уран бүтээлээ хийж, дорнын хөгжмийг бүтээлдээ хослуулж, урын сангаа арвижуулсан. Люгон аман хуураар өөрийн ур чадвар, дотоод сэтгэлийг гайхамшигтай илэрхийлж чаддаг дотортой хөгжимчин” гэлээ.
Тэрээр цааш нь "Бидний цуврал тоглолт бол ямар нэг шоу биш. Бид мэргэжлийн түвшинд хүмүүст жазз хөгжмийг бүх талаас нь хүргэхийг зорьж эхлүүлсэн. Төгс төгөлдөр зүйлийг үзэгчдэд хүргэхээс илүүтэй жазз хөгжимчдөд тухайн цаг мөчид өөрийнхөө дотоод сэтгэлийг хөгжмөөр илэрхийлэх боломжийг олгодог учраас онцгой мэдрэмж өгдөг. Цувралын дөрөв дэх зочин аман хуурч маань Монголд хоёр дахиа ирэх гэж байна. Тэр бол амьд домог. Энэ тоглолтоороо бид монголчуудад жазз хөгжмийг мэргэжлийн түвшинд хүргэнэ" гэв.
Тоглолтод Мартин Зенкер болон Люгон Моох нараас гадна
Эрдэнэбаатарын Шүтээн- Төгөлдөр хуурч /Хөгжим Бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө GMUB төслийн сонсголын багшаар ажилладаг. Мөн The Jazz Train хамтлагийн гишүүн/
Баасанбаярын Хүслэн-Бөмбөрчин /Дөнгөж 17 нас хүрч буй тэрээр ХБК-ийн цохивор хөгжмийн ангид суралцдаг. Манай цуврал тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд багтан олон удаа тайзнаа гарсны нэг нь Хонконгт байсан. “Өсөх ирээдүйтэй” хэмээн олны сайшаалыг хүлээгээд буй. /
The Jazz Train хамтлаг-GMUB төслөөс төрсөн жазз хамтлаг. Саяхан Монголын анхны жазз стандарт цомог гаргасан. Монголын сонсогчдод жазз хөгжмийг хамгийн ойроос мэдрүүлж буй цөөн уран бүтээлчдийн нэг
Батбуянгийн Очирбат-GMUB төслийн оюутан. “Sing like a Pro”, “Mongolian Live Session” зэрэгт оролцож байснаар нь үзэгчид мэддэг. Тус тоглолтод “Quand un Artiste” франц дууг Люгон Моохтой хамтран дуулж оролцох юм.
Anjie’s Sisters-Охидын гурвал хамтлаг. “Andre’s Sisters” хамтлагийн дуунуудыг Монголын үзэгчдэд таниулан, 40-50-аад оныг санагдуулам уур амьсгалыг төрүүлж олны сонирхлыг татаад буй.