Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Уг гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн бөгөөд эрүү болон хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг аж.
Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 57 аж ахуйн нэгж, байгууллага байдгаас 20 гаруй нь үүрийн 04.00 цаг хүртэл ажилладаг байна.
Иймд 24 цагаар цагдаагийн хэсэг ажиллаж, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажилласнаар иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, амар тайван амьдрах нөхцөл бүрдэх юм.
“Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-тэй 102, 8822-0023 дугаарын утсаар холбогдох болон иргэд өөрийн биеэр очиж дуудлага, мэдээлэл өгөх боломжтой.