АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын өмнөх төрийн тэргүүн Обамагийн Засгийн газраас дэлхийн дулааралтай тэмцэхээр санаачилж гаргасан зарлигын гол заалтуудыг цуцалсан зарлиг гаргалаа.
Зарлигт гарын үсэг зурах ёслол Байгаль орчин хамгаалах албаны төв штабт болж өнгөрсөн ба энэхүү зарлиг нь “нүүрсний эсрэг дайн”, “ажилгүйдэл” зэрэгт төгсгөл тавина хэмээн Ерөнхийлөгч Трамп онцолсон байна.
Зарлигт гарын үсэг зурахынхаа өмнө Трамп “Америкийн эрчим хүчний салбарт шинэ эрин үе эхэллээ. Өнөөдрийн зарлигаараа би Америкийн эрчим хүчний салбарт тогтоосон хязгаарлалтыг цуцлах түүхэн алхам хийж байна. Энэхүү зарлигийн ачаар манай ажилчид цаашид хөгжиж, өрсөлдөх боломжтой боллоо” гэж хэлсэн юм.
Ерөнхийлөгч асан Барак Обамагийн 2015 онд дэлхийн дулааралтай тэмцэхээр гаргасан “Цэвэр Эрчим Хүч Төсөл” нэртэй зарлигт нүүрс шатаадаг цахилгаан эрчим хүчний станцуудаас гарах хүлэмжийн хийг багасгах талаар онцлон тусгасан билээ. Тус зарлигын дагуу нүүрсээр ажилладаг хэдэн зуун станцуудыг хааж, баригдаж буй станцуудын барилгын ажлыг зогсоож, эдгээрийг салхи болон нарны эрчим хүчний станцуудаар орлуулах байсан юм.
Харин Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд Обамагийн гаргасан зарлиг “нүүрсний эсрэг дайн” өдөөж, үр дүнд нь ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлж, нүүрсний уурхайн ажилчдын ирээдүйг эрсдэлд оруулсан хэмээн үзэж байгаагаа ч нуугаагүй билээ.
Трампын гаргасан зарлигийн дагуу нүүрсний шинэ ордуудыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрч байгаа ба дэлхийн дулаарал нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэсэн Обамагийн зарлигын гол агуулгыг өөрчилж байгаа юм. Трампын гаргаж буй зарлиг Обамагийн гаргасан зарлигын нийт зургаан заалтыг цуцалж байгаа аж.
Цагаан ордны зүгээс шинээр гарах зарлиг нь “эрчим хүч, цахилгааныг хүртээмжтэй, найдвартай, цэвэр хэвээр үлдээснээр эдийн засгийн өсөлтөнд болон ажлын байр шинээр бий болгоход тусална” хэмээн өмнө нь мэдэгдэж байсан билээ. Трампын шинэ зарлигыг байгаль орчин хамгаалагчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа бөгөөд шүүхэд хандахаа ч мэдэгдээд байна.
Эх сурвалж: ВВС