Энэ оны төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 12-нд батална гэж УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ. 2017 оны улсын төсвийг таван сарын дараа өөрчилж байгаа нь энэ юм.
Төсвийг тодотгосноор Нийгмийн даатгалын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг олон хуульд “гар хүрэх” шаардлага үүсэв.
Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдсан хөрөнгийг 2020 оноос эхлэн Засгийн газар захиран зарцуулах эрх үүсэх байв. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаар энэ заалтыг хэд хэдэн хуульд тусгасан.
Гэвч эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул дээрх санд хөрөнгө хуримтлуулах боломжгүй болжээ. Иймд тус сангийн хуримтлалыг төсвийн алдагдлыг ашиглах зорилгоор ашиглана гэж Сангийн яам тооцоолов. 2024 оноос буюу эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар тус санд хуримтлал үүсгэх гэнэ. Тэгэхээр манай улс 2024 он хүртэл улсын төсөвт төвлөрсөн орлогоо эргүүлээд зарлагадан, илүү гарсныг нь хадгалах тухай бодох боломжгүй болж байна.
Төсвийн алдагдал буурч, тэнцэл ашигтай гарсан үед л хуримтлал үүсгэдэг механизм руу шилжих нь зөв гэж Сангийн яам үзжээ.