Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг байсан төрийн сангийн мэргэжилтэн Т энэ сарын 28-нд өөрийгөө шатаан амиа егүүтгэжээ.
Мягмар гарагийн 04.30 цагийн үед тэрбээр өөр дээрээ шатахуун асгаж, гал тавьсан байна. Арван минутын дараа эмнэлгийн тусламж ирсэн боловч, 98 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд байжээ. Эмнэлгийн байгууллага шаардлагатай тусламж үзүүлсэн хэдий ч нэг цагийн дараа амиа алдсан гэж Идэр сумын их эмч н.Сарантуяа хэллээ.
Талийгаач энэ сарын 14-нд ажлаасаа халагдсан бөгөөд хууль бусаар ажлаас нь халлаа хэмээн эсэргүүцэл илэрхийлж байжээ.
Энэ талаар Идэр сумын Засаг дарга Х.Баярмаагаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Намын харьяаллаас болж ажлаас нь халсны улмаас Т-г амиа хорлосон гэж буй. Орон нутгийн сонгуулиар Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулсан. Харин талийгаач МАН-ын гишүүн учраас ийн ажлаас халагдаж, сэтгэл санааны дарамтад орсон гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар тодруулбал, төрийн албаны салбар зөвлөлөөс 2015 онд Завхан аймгийн хэмжээнд 14 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлажээ. Талийгаач Т энэ шалгаруулалтад оролцож 65 оноогоор гуравдугаарт бичигдсэн бөгөөд тухайн үед нэгдүгээрт жагссан иргэн Н-ийг бус Т-г ажилд авсан байна.
Тиймээс иргэн Н гомдол гаргаж улмаар гуравдугаар сарын 14-нд ажилд нь томилох шийдвэр гарчээ. Ингээд Тамгын газарт нягтлангаар ажиллаж байсан Т-г ажлаас нь чөлөөлсөн аж.
Талийгаач 48 настай, нөхөр хоёр хүүхэдтэй. Ажлаасаа чөлөөлөгдөж, дээр нь зээлтэй байснаас үүдэн сэтгэл санааны хувьд дарамтад байсан талаар гэрийнхэн нь хэлж байгаа юм.