Португалийн эрх баригчид Мадейра арлын нисэх онгоцны буудлыг хөл бөмбөгчин Кристиано Роналдогийн нэрэмжит болгохоор шийдвэр гаргажээ. Португалийн алдарт хөл бөмбөгчин, Испанийн “Реал Мадрид” клубын довтлогч Кристиано Роналдо нь Мадейра арлын Фуншал хотод төржээ.
Фуншал хотын дэргэд байрлах нисэх онгоцны буудлыг алдарт хөл бөмбөгчний нэрээр нэрлэх ёслол /орон нутгийн цагаар/ өнөөдөр болох аж. Ёслолд Кристиано Роналдо өөрөө оролцох гэнэ. 2016 онд Олон улсын хөл бөмбөгийн холбооноос түүнийг шилдэг хөл бөмбөгчнөөр тодруулсан ба “Алтан бөмбөг” шагналын эзнээр тав дахь удаагаа тодорч, амжилтаараа Аргентины хөл бөмбөгчин Лионель Месситэй зэрэгцэн ирсэн аж.
Одоогийн байдлаар Фуншал хотод Роналдогийн хүрэл хөшөө, түүний нэрэмжит музей болон зочид буудал ажилладаг байна.
Нисэх онгоцны буудлыг Кристиано Роналдогийн нэрэмжит болгохыг орон нутгийн зарим улстөрч эсэргүүцсэн аж. Түүний нэрээр музей, зочид буудал нэрлэсэн нь хангалттай гэж тэд үзэж байгаа гэнэ.
Мадейра арлын зарим оршин суугчид засгийн газарт нисэх онгоцны буудлыг хөл бөмбөгчний нэрээр нэрлэх нь тохиромжгүй хэмээн өргөдөл илгээсэн ч Мадейра арлын удирдлагууд хүлээн аваагүй байна.
Мадейра арлын нисэх онгоцны буудал 1964 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба ганцхан нислэгийн зурвастай аж.