Дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа таван гар утас болгоны нэг нь, видео тоглоомны төхөөрөмжүүдийн дөрөвний нэг нь хуурамч болохыг олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдэгдсэн байна.
Хуурамч техник, технологийн үйлдвэрлэлт нь жил ирэх тусам өссөөр байгаа ба энэ нь худалдан авагч, үйлдвэрлэгчдэд болон улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа талаар тус байгууллагаас гаргасан тайланд онцолсон байна.
Тус байгууллагаас мэдээлэл, холбоо харилцааны хуурамч төхөөрөмжийн худалдааны талаар тайлан гаргасан байна. Тус тайлангийн дагуу 2013 онд мэдээлэл, холбоо харилцааны төхөөрөмжүүдийн борлуулалтын дэлхийн зах зээлд эзлэх нийт хувийн 6,5 хувийг хуурамч төхөөрөмжийн борлуулалт эзэлдэг болохыг тогтоожээ.
Хуурамч техник, технологийн борлуулалтын нийт орлого 143 тэрбум долларт хүрсэн ба борлуулагдсан нийт хуурамч төхөөрөмжүүдийн гуравны хоёр нь шуудан, буухиа шуудангийн тусламжтайгаар эзэндээ очдог нь хуурамч төхөөрөмжийг илрүүлэхэд хүндрэл учруулдаг аж.
Удирдлага, зөөврийн компьютер, таблет, мемори карт, цэнэглэгч зэргийг хуурамчаар үйлдвэрлэх нь гар утас, видео тоглоомны төхөөрөмж хуурамчаар үйлдвэрлэдгээс ч илүү тохиолддог гэнэ.
Ухаалаг гар утасны эрэлт өндөр учир хуурамчаар гар утас үйлдвэрлэх явдал улам цэцэглэсээр байгаа аж.
Тайланд хуурамч техник, технологи нь хэрэглэгчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол үзүүлж болзошгүй талаар анхааруулсан байна. Жишээ нь хуурамч гар утас эзэмшигчийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэл илүү өндөр байдаг гэнэ.
Түүнээс гадна хуурамч төхөөрөмжүүдэд хар тугалга, кадмий зэрэг эрүүл мэндэд хортой бодисууд байхыг үгүйсгэхгүй аж. Хуурамч төхөөрөмжийг цэнэглэх явцад гал гарах, тогонд цохиулах тохиолдол ч үүсч болох талаар анхааруулсан байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гаргасан тайлангаар БНХАУ нь хуурамч төхөөрөмж үйлдвэрлэгч гол төв гэнэ.