Монголын тэшүүрийн холбоо, Биеийн тамир, спортын газартай хамтран “Тэшүүрийн дасгалжуулагч нарын ур чадварыг сайжруулах нь” сэдвийн дор сургалт зохион байгуулж байна.
Спортын төв ордны хурлын танхимд болж буй тус сургалтын эхэнд Монголын тэшүүрийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн М.Нармандах холбооныхоо өнгөрсөн жилийн санхүүгийн тайлан, хойшид хийх ажлаа танилцуулав.
Мөн БТСГ-ын Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээний мэргэжилтэн дэд пропессор Ш.Долгор “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба дасгалжуулагч, тамирчны ёс зүй, нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр итгэл тавьсан юм.
Тэрээр хэдхэн хоногийн өмнө Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад энэ итгэлээр сургалт зохион байгуулж байв.
Мөн МТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Долгорсүрэн, Монголын допингийн эсрэг үндэсний төвийн захирал Г.Сүхбат, Спорт анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат нар тус сургалтыг удирдах явуулж байна. “Тэшүүрийн дасгалжуулагч нарын ур чадварыг сайжруулах нь” нэртэй сургалт гурав хоног үргэлжлэх аж.