29 настай Оросийн теннисчин Шарапова өнгөрсөн жилийн зургадугаар сард сэргээшийн шинжилгээгээр хориглосон мелдониум гэх сэргээшийн найрлагатай бодис хэрэглэсэн нь тогтоогдож хоёр жилээр талбайд гарах эрхээ хураалгасан билээ.
Гэсэн ч арбитарын шүүхээс түүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 26нд сануулгатайгаар талбайд гарахыг зөвшөөрсөн байна.
Шарапова хамгийн сүүлд 2016 онд мэргэжлийн теннисийн тэмцээн болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцож улмаар сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон билээ.
Тэрээр мелдониумийг удаан хугацаанд хэрэглэж байсан ба хориотой жагсаалтад нэмэгдэж орсон гэдгийг мэдээгүй байсан хэмээсэн. Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “өөрийнхөө хамгийн их хайртай зүйлээ алдсан үедээ л хүн ямар их үнэтэй зүйл байж вэ гэдгийг ухаардаг юм байна” гэж байсан юм.
Эх сурвалж: SPS