Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй, хууль зөрчиж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүтээн байгуулалтын улирал эхэлж байгааг үл харгалзан зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Улаанбаатар хотын барилга, авто замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа хайрга, дайргыг 100 хувь нийслэлийн нутаг дэвсгэрээс бэлтгэж байна. Олборлох зардал багатайгаар нь хайргыг илүү ашигладаг. Туул голын сав газраас хайргыг ихээр олборлож байна.
Энэ нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд тодорхой газруудаар явж шалгалт хийсэн. Ялангуяа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газар түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтод өртсөн, нөхөн сэргээлт хийгдээгүй, нүд хальтрам байдал бий болсон байсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй
Тиймээс бид цаашид нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооно. Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой.
Үүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт шалгалт хийгээд лицензийг нь цуцлах арга хэмжээ аваач гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Харин голын гольдрол буюу хуулиар заасан хэмжээнээс гадна олборлож байгаа 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ эдгээрт нөхөн сэргээлт хийх шаардлага хүргүүлж байна” гэлээ.
Ашиглалт явуулж буй бүх аж ахуйн нэгж Байгаль орчны төлөвлөгөөний биелэлт буюу нөхөн сэргээлтийн ажлын тайлангаа Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэх ёстой. Гэтэл 2016 онд 88 аж ахуйн нэгжээс ердөө 14 аж ахуйн нэгж өгчээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийг шинэчлэн тогтоосон. Цаашдаа энэ бүсэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, ашиглах зөвшөөрөл олгохгүй гэдгийг хотын дарга мэдэгдлээ.
Энэ жилийн нийслэлийн худалдан авах ажиллагааны бүх ажлын даалгаварт барилгын болон замын ажилд зөвхөн уулын дайрга ашиглахаар заажээ. Хотын удирдлагуудын зүгээс бүтээн байгуулагчид, худалдан авагчид, иргэддээ хандан уулын дайргыг түлхүү хэрэглэхийг уриалж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд дайрга олборлох зөвшөөрөл авч болохыг хотын дарга хэллээ.
Голын ай сав газар олборлолт хийхийг хориглосон 70 гаруй лицензтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох ёстой
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “2016 онд хийсэн шалгалтаар нөхөн сэргээх үйл ажиллагааг хангалтгүй хийсэн дөрвөн компанид 20 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг нь зогсоосон. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй гурван компанид 25 сая төгрөгийн торгууль тавьж, үйл ажиллагааг зогсоох акт гарсан” гэв.
Мэргэжлийн байгууллагын мэдээлж байгаагаар голын хайргыг угаах шаардлагагүй бөгөөд ангилж ялган 0-5 мм, 5-10 мм, 10-20 мм хэмжээтэй болгон шууд бетон зуурмагт хэрэглэдэг байна. Энэ нь хэдий зуурмагт ашиглаж болох боловч барьцалдах чанар муу авто зам болон барилгын механик, динамик үйлчлэлд бат бэх чадвараа удаан хадгалж чаддаггүй бөгөөд амархан хагарч, гэмтдэг байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.