Монгол амьдрал, соёл ёс заншлаас харуулах Жэки Чаны “Skiptrace” кино албан ёсны эрхтэйгээр IPTV-гийн видео санд орж, тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Хонконгийн цагдаагийн мөрдөгч Бенни Чаны 10 жил эрэн сурвалжилсан гэмт бүлэглэлийнхэнтэй найзынх нь охин Саманта орооцолдоно. Аавыг нь хороосон бүлэглэлийнхнийг дотроос нь мэдэж авахын тулд Саманта тэднийд ажилладаг байлаа. Мөрдөгч Бенни охиныг нь хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг ч түүний хувьд амар ажил биш байв.
Харин азаар тэрээр гэмт бүлэглэлийн толгойлогчийн нэгэн чухал нууцыг мэдсэн луйварчин америк эрийг Оросоос олж авснаар “Skiptrace” /Бултах газар/ киноны үйл явдал өрнөнө.
Оросоос зугтаж, Монголын газар нутгаар дайрч, Хятадын хилээр гарахдаа тэдний туулсан бэрхшээл, адал явдал, өвөрмонголчуудаас машин, морь худалдаж авдаг хэсэг, Aделийн “Rolling in the deep” дууг өвөрмонголчуудтай хамт дуулж байгаа гээд сонирхолтой үйл явдлаар дүүрэн.
Хонконг, Макао, Сибирь, Өвөрмонголын нутгаар зураг авалтыг нь хийсэн уг киноны гол дүр цагдаагийн мөрдөгчид алдарт жүжигчин Жэки Чан тоглосон бол луйварчин эр Коннор Ваттсын дүрд Америкийн инээдмийн жүжигчин Жонни Ноксвилл, Самантад БНХАУ-ын жүжигчин Фан Бинбин нар тогложээ.
Тус киног “Die Hard 2”, “The Legend of Hercules” зэрэг кинонуудыг найруулсан Ренни Харлин найруулсан байна. АНУ болон Хонконгийн уран бүтээлчдийн хамтран хийсэн уг бүтээл 2016 оны долоодугаар сард нээлтээ хийсэн бөгөөд Бокс Офиссоос 134 сая ам. долларын ашиг олжээ.
"Skiptrace" киног 2016 оны долоодугаар сард Хятадад нээсэн бол Зүүн өмнөд Ази болон Арабын улс орнуудад наймдугаар сард, Солонгос, Энэтхэг, АНУ, Финлянд зэрэг улс орнуудад есдүгээр сард, Европ болон Өмнөд Америкийн орнуудад арваннэгдүгээр сард нээжээ. Мөн ОХУ болон Шведэд энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн бол Монголд Юнивишн болон Скаймедиагийн видео сангаас үзэх боломж бүрдэх юм.