Монголын хошин урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Азтай бадарчин” их наадам 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа инээдмийн баярыг угтан дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох гэж байна.
Тус наадмаар хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ ард түмэндээ эргэн ирлээ.
Арав гаруй жилийн дараа дахин зохион байгуулж буй “Азтай бадарчин” наадам энэ жил
- “Шилдэг эрэгтэй жүжигчин”,
- “Шилдэг эмэгтэй жүжигчин”,
- “Шилдэг шог зураг”-ийн төрлүүдэд шилдгийн шилдгүүдээ олон нийтийн санал хураалтаар тодруулах аж.
Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох юм байна.
Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж байна.