Хятад улсад 22 тэрбум ам.доллараар нийт нөөц нь үнэлэгдэх алтны ордыг илрүүлжээ. Энэ тухай China news агентлаг мэдээлсэн байна. Тус улсын алтны “Shandong Gold” групп 382 тонн алтны нөөцтэй шинэ ордыг Шандун мужийн Цяодун хагас арал дахь Силин хэмээх суурин газрын нутагт нээжээ.
Урьдчилсан мэдээллээр, эл ордын алтны нөөц нь 2 км үргэлжилж, өргөнөөр 67 метр талбайг эзэлж буй аж. Нөөцийн 1 тонн тутамд 4.52 алт агуулагдаж байгаа гэнэ. Шинэ ордоос өдөрт 10 мянган тонн алт олборлоход 40 жилийн нөөцтэй гэж “Shandong Gold” группын мэргэжилтнүүд үзэж байна.
Ийм хэмжээний алтны нөөцтэй орд Хятад улсад өмнө нь илэрч байгаагүй учир одооноос Шандунь муж нь тус улсын алтны олборлолтын гол бүс нутагт тооцогдох боломжтой гэж мэдээнд онцолжээ.
Э.Од