Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга М.Энхболдыг хүлээн авч уулзахдаа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд манай улсад 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо мэдэгдсэн байна.
- БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд зам гүүрийн ажлын бэлтгэл болох технологийн дагуу тухайн орчны мод, бургасыг чөлөөлөх газар шорооны ажил эхэлжээ.
- Монгол нийгмийн сүлжээ байгуулах гэж байгаа бол бид дэмжинэ хэмээн Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Радио, Телевиз, Нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Р.Эрдэнэбилэг хэллээ.
- Сангийн яамнаас боловсруулсан төсвийн баримт бичигт онд эдийн засаг өсөхгүй, харин 2019 онд үсрэнгүй өсөлттэй буюу 8 хувиар тэлнэ гэж тооцоолжээ.
- Өнөөдрөөс эхлэн нийслэлийн бүтээн байгуулалтад голын хайрга биш, уулын дайрга ашиглана гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших "Дулаан хар" хэмээх газарт цайр, хар тугалгын баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл эзэмшдэг Хятадын Юүшэнминь ХХК-ийн удирдлагууд энэ жилээс эхэлж үйл ажиллагаагаа сэргээнэ хэмээн хэлжээ.
- Эдийн засагч Д.Жаргалсайханы Монголчууд бид загас болчихоогүй шүү нийтлэлийг хүлээн авна уу.
- Дэлхий дахинаа алдаршсан Францын аман хуурч Люгон Моор маргааш Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Harmonica moods” нэртэй жазз аман хуур хөгжмийн тоглолтоо хийх гэж байна.
- Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд зориулсан тусламжийн зүйлсийг гардуулжээ.
- Энэ оны төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 12-нд батална гэж УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад айлчлах үеэрээ мэдэгдлээ.
- Орон нутагт 3-5 настнуудын 46 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна хэмээн Дэлхийн банкнаас Монгол Улсын сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын талаар хийсэн судалгааныхаа тайланг танилцуулах үеэр хэллээ.
- Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг байсан төрийн сангийн мэргэжилтэн Т энэ сарын 28-нд өөрийгөө шатаан амиа егүүтгэжээ.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж нэмнэ
- Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
- Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино АНУ-д албан ёсоор гарах зөвшөөрлөө авсан байна.
- Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан удирдамж, хуваарийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн бямба гарагт зохион байгуулна.
- Монголын хошин урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Азтай бадарчин” их наадам 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа инээдмийн баярыг угтан дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох гэж байна.
- Боксын уламжлалт Тайландын эзэн хааны цомын тэмцээнд олимпийн хүрэл медальт тамирчин Д.Отгондалай оролцоно.
Дэлхий дахинд
- Apple компани iOS үйлдлийн системийн хамгийн сүүлийн хувилбар болох 10.3-ыг албан ёсоор хэрэглээнд нэвтрүүллээ.
- Passport Index төслийн багийнхан жил бүр дэлхийн хамгийн "хүчирхэг" паспорттой орнуудын жагсаалтыг гаргасан бөгөөд хэрэв та Германы пасторттой бол дэлхийн 160 улс руу визгүй зорчих эрхтэй юм байна.
- Австралийн зүүн хойд нутагт Дэбби хар салхи дэгдсэний улмаас Квинсланд мужийн, нүүрс экспортолдог гурван терминал түр зогсчээ.
- Samsung компани өнөөдөр Улаанбаатарын цагаар шөнийн 23:00 цагт Galaxy S8 загвараа танилцуулна.
- АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын өмнөх төрийн тэргүүн Обамагийн Засгийн газраас дэлхийн дулааралтай тэмцэхээр санаачилж гаргасан зарлигын гол заалтуудыг цуцалсан зарлиг гаргалаа.
- Монтенегро улсыг НАТО буюу Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг АНУ-ын Сенат дэмжлээ.
- Португалийн эрх баригчид Мадейра арлын нисэх онгоцны буудлыг хөл бөмбөгчин Кристиано Роналдогийн нэрэмжит болгохоор шийдвэр гаргажээ.
- Дэлхийн зах зээлд борлуулагдаж байгаа таван гар утас болгоны нэг нь, видео тоглоомны төхөөрөмжүүдийн дөрөвний нэг нь хуурамч болохыг олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас мэдэгдсэн байна.