1954 онд Европын улс гүрнүүдийн эдийн засгийн холбоо байгуулах тухай санал хэрэгжиж эхэлснээс хойш 63 жилийн нүүр үзэж байна. 1998 оноос Европын холбоо нэртэй болж, улмаар 2002 оноос эхлэн нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог гүйлгээнд оруулснаар дэлхийн хамгийн томоохон нэгдэл хүчээ авсан.
Үүнээс хойш хямрал бас дахин хямрал нүүрлэж, хүндхэн шалгуур бэрхшээлүүдийг туулж өнөөг хүрсэн юм. Өнгөрөгч оны зургаадугаар сард Их Британи ЕХ-г орхих шийдвэр гаргаснаар холбоо задрах уу гэсэн сэдэв хүчээ авав. Тус холбооны хамгийн зузаан түрийвч өрх тусгаарлах болсон нь дэлхийн хамгийн том нэгдэл задрах суурийг тавьсан нь энэ.
Түүнчлэн ЕХ-ны санхүүгийн бас нэгэн том эх үүсвэр болох Германы канцлерийн сонгууль тус холбоо задрах эсэхэд нөлөөлнө хэмээн олон улсын шинжээчид үзэж байна.
Хэрэв хатагтай Меркель сонгуульд ялалт байгуулахыг хүсвэл дахиж ийм их хэмжээний дүрвэгсдийг хүлээн авахгүй хэмээн амлалт өгөх хэрэгтэй
Учир нь Германы канцлер Ангела Меркель энэ оны есдүгээр сард болох Канцлерийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөө мэдэгдсэн. Үүнээс гадна тэрбээр өөрийн Христийн ардчилсан холбоо намын тэргүүний төлөө мөн өрсөлдөх юм.
2005 оноос хойш Германы канцлераар тасралтгүй ажилласан Меркелийн нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадах уу эсвэл тоглоомоос гарах уу.
ДҮРВЭГСЭД БА МЕРКЕЛИЙН АЛДААТАЙ БОДЛОГО
Меркелийн сайн санааны үүднээс гаргасан шийдвэр нь түүний гол алдаа болж хувирав. Зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайны улмаас эх орноосоо дүрвэсэн Ойрхи Дорнодын мянга мянган дүрвэгчид Европыг зориход Меркель тэднийг дуртайяа хүлээн авсан. Цагаачдыг хүлээж авснаар Германд дутагдаад буй ажиллах хүчний нөөцийг сэргээж, эцсийн дүндээ Герман улс хожно гэж тэрбээр тооцоолж байв.
Цагаачдыг Европын улсуудад квотын дагуу хувааж байрлуулах санал гаргасан ч ЕХ-ны гишүүн орнууд үүнийг эрс эсэргүүцэв. Германы Засгийн газрыг хэтэрхий их эрх мэдэлтэй байна гэж шүүмжлэх уур амьсгал нэмэгдлээ. Үүний дараа хатагтай канцлер болон түүний намын нэр хүнд унаж эхэлсэн юм.
Зөвхөн Германд төдийгүй ЕХ-ны хэд хэдэн улсад гарсан зэвсэгт халдлага Меркелийн явуулсан алдаатай бодлогын хамгийн том илрэл хэмээн эрх баригч болон сөрөг хүчнийхэн шүүмжилж буй юм.
Өнгөрсөн 2016 онд Герман улс нэг сая гаруй дүрвэгч хүлээн авсан бөгөөд эдгээр хүмүүс Германы Засгийн газраас сар бүр 12-20 мянган еврогийн мөнгөн тусламж авдаг байна. Ингэснээр зөвхөн өнгөрсөн онд гэхэд Засгийн газраас дүрвэгсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд 40 сая евро төсөвлөжээ.
Меркелийн дөрөв дэх удаагаа канцлер болох магадлал өдөр ирэх тусам буурч байна.
Хэрэв хатагтай Меркель ирэх есдүгээр сард болох сонгуульд ялалт байгуулахыг хүсвэл дахиж ийм их хэмжээний дүрвэгсдийг хүлээн авахгүй хэмээн амлалт өгөх хэрэгтэй гэж ард иргэд нь үзэж байгаа аж.
МЕРКЕЛИЙН ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ ШУЛЬЦ
Цагаачдын асуудлаар Меркелийн явуулж буй бодлогоос үүдэн Христийн ардчилсан холбоо нам дотроо хэд хэдэн фракцад хуваагдлаа. Сонгуулийн жил нам дотроо эв түвжингээ олж чадаагүй байхад хатагтай Меркель хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулж байна.
Германы Социал демократ намыг Мартин Шульц тэргүүлж эхэлснээс хойш Меркелийн дөрөв дэх удаагаа канцлер болох магадлал өдөр ирэх тусам буурч байна. Социологийн судалгаанаас харахад Шульц өрсөлдөгчөөсөө ганц хоёрхон хувиар л дутуу явна. Мартин Шульц канцлерийн сонгуульд өрсөлдөх болсон тухайгаа өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр л олон нийтэд зарласан. Гэсэн хэдий ч энэ богино хугацаанд намынхаа рейтингийг 10 хувиар өсгөж чадсан байна.
Германы сонгуульд ч итгэмээргүй үр дүн гарахыг үгүйсгэх аргагүй.
Тэрбээр Христийн ардчилсан намынхан татварыг бууруулахын зэрэгцээ нийгмийн хөтөлбөрүүдийг хасч танан, батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг хүчтэй шүүмжилж буй юм.
Шульц өмнө нь номын худалдааны бизнес эрхэлдэг байсан. Тэрбээр залуудаа мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг хүсдэг байсан ч хөлөндөө бэртэл авсны улмаас энэ мөрөөдлөө орхижээ. Түүнчлэн тэрбээр залуудаа архинд донтож байсан бөгөөд одоо ч үүнийгээ нуудаггүй, залуучуудыг согтууруулах ундаанаас хол байхыг уриалдаг. Германчуудын дунд явуулсан судалгаагаар иргэдийн 50 хувь нь Шульц канцлераар сонгогдоосой гэж хүсэж байгаа аж.
ГЭХДЭЭ СОНГУУЛИЙН ДҮНГ ТААВАРЛАХЫН АРГАГҮЙ
Их Британи Европын Холбоог орхих, эсэх санал хураалтад нийт 33.5 сая хүн оролцсон. Тэдний 51.9 хувь Brexit-ийг дэмжсэнээр британичуудын сонголт дэлхий нийтийн ангайлгаж, алмайруулсан билээ.
Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд санаанд оромгүй байдлаар эргэсэн. Америкчуудын дийлэнх нь улс төрийн ямар ч туршлагагүй өдийг хүртэл зөвхөн биснес, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан тэрбумтан Доналд Трампыг сонголоо. Дэлхий дахинд популизм газар авч буй энэ үед Германы сонгуульд ч итгэмээргүй үр дүн гарахыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч энэ оны сүүлээр Меркель эрх мэдлээ хадгалан үлдэж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна.