Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг энэ оны зургадугаар сарын 15-н гэхэд төвлөрсөн эрчим хүчтэй холбоно.
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний сайд П.Ганхүү Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай танилцуулжээ.
Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болгосон.
Энэ ажлыг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгасан байна.