09.00
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хурлын танхимд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас санаачлан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх удирдлага, хуулийн мэргэжилтэн нартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн байдал, анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно.
- Орон нутгийн захиргаа, уул уурхайн компанийн хооронд байгуулж буй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтэд хийсэн мониторингийн үр дүнг танилцуулах уулзалт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас АБТЭМА дахь гүний гаалийн бүсэд "Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, боловсруулсан хүнс, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг экспортлох импортлоход тавигдах шаардлага сургалт зохион байгуулна.
- Ганзам 20-р сургууль дээр Нийслэлийн технологийн олимпиад болно. Усан онгоц, нисэх онгоцны загвар, робот зэрэг 760 гаруй багш, сурагчдын 2 заал дүүрэн бүтээл тавигдана.
10.00
- Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газрын 11 дүгээр байранд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах бодлого, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сургалтыг зохион байгуулна.
- Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н Корешковыг хүлээн авч уулзана.
10.30 "Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног" болж байгаатай холбогдуулан ХХААХҮЯ-ны хурлын танхимд хэвлэлийн хурал болно. ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв болон ДЭМБ-ийн суурин төлөөлөгч нар оролцоно.
11.00
- Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа маргаашаас орон даяар эхлэх гэж байгаатай холбогдуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа болон холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгнө.
- Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн хурал МҮЭСТО-нд болно.
- “Ээлтэй ертөнц” ТББ-аас Монголд оношлогдохгүй, эмчлэгдэхгүй өвчтэй хүүхдүүдийн талаар болон “Хайрын хүч” аяны талаар Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
- Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Тээврийн газрын дарга цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Цус сэлтбэлт судлалын үндэсний төвд “Амьдрал бэлэглэх өдөрлөг” сэдэвт арга хэмжээ зохиогдох бөгөөд донорын эгнээг өргөжүүлэх, цус хэрэгтэй байгаа хэн нэгний алтан амийг аврахад сайн дурынхан хувь нэмрээ оруулах юм.
- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол улсын их сургуульд “Ганжуур, Данжуур” судар бичиг хандивлах ёслолын арга хэмжээ МУИС-ийн эрдмийн танхимд болно.
- Баянгол дүүрэг Эрүүл мэндийн жишиг дүүрэг болох эрхэм зорилтынхоо хүрээнд “Утааны эсрэг-усан спорт” аяныг дэмжин ажиллаж байна. Тус аяны нээлт өнөөдөр Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д болно. Энэ өдөр дүүргийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, хийн халаагуур ашигладаг айл өрхүүдийг урамшуулах бөгөөд “Усан спорт сургалтын төв”-д 100 хувь үнэ төлбөргүй хичээллүүлэх эрхийн бичгээр хийн халаагуур ашигладаг өрхийн 80 хүүхдийг шагнаж, урамшуулна.
11.30 “Монголийн медиа корпораци” буюу “Ийгл” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын тайланд иргэдийн тавьсан дүнг танилцуулна.
12.00
- БНХАУ-ын Чалко компанид төлөх өрийг 100 хувь төлж барагдууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Төрийн ордны В танхимд энэ талаар мэдээлэл өгнө.
- Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ТҮК-ийн 60 ажилтныг Манжуур хот руу аялуулахаар болсон. Тэднийг үдэн гаргах үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болох бөгөөд нийслэлийн удирдлагууд оролцоно.
13.00 МУИС-ийн дугуй зааланд Монгол орны ойн бүрхэвчийн сүүлийн 15 жилийн өөрчлөлтийг тооцсон бүтэн жилийн судалгааны ажлын дүнг танилцуулна.
14.40 “ЗААГ” номыг залах ёслолын ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд болно.