АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын охин Иванка Трамп Цагаан ордон дахь шинэ ажлаа хүлээн авлаа. Тодруулбал Иванка Трамп Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ.
Барууны хэвлэлүүдэд үүнийг Иванка төрийн тэргүүний зөвлөхийн эрхтэйгээр Цагаан ордонд ажиллах болсноор эцгийнхээ “нүд чих" нь болж байна хэмээн бичжээ.
Тус ажил ямар ч цалин хөлсгүй бөгөөд Иванка бусад төрийн албан хаагчдын нэгэн адил бүх дүрэм журмын дагуу ажлаа хийх болно хэмээн хэлжээ. Иванка Цагаан ордны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор хувийн бизнесээсээ татгалзан нөхрөө даган Вашингтонд нүүж ирсэн билээ.
Иванка Трамп сүүлийн үед улс төрийн томоохон уулзалтуудад эцгийнхээ хажууд харагдах болсон. Канадын Ерөнхий сайдын, Германы канцлер Ангела Меркель нарын АНУ-д хийсэн айлчлалын үеэр Иванка албан уулзалтуудад байлцсан нь хэвлэл мэдээллийнхний хараанд туссан.
Түүний нөхөр Жаред Кушнер мөн адил Ерөнхийлөгч Трампын ахлах зөвлөхөөр томилогдон ажиллаж буй.
Эх сурвалж: ВВС