Завхан аймгийн Идэр сумын иргэдийн төлөөлөл өчигдөр төрийн албаны халаа сэлгээг эсэргүүцэн Нутгийн удирдлагын ордныхоо өмнө эсэргүүцэл илэрхийлэн цуглаан хийжээ.
Энэ сарын 28-нд тус аймгийн Засаг даргын тамгын газарт Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан Т өөрийгөө шатааж, егүүтгэсэн.
Энэ явдал нь түүнийг ажлаас нь хууль бусаар халсан, Засаг даргын Тамгын газарт ажлын байрны дарамт шахалт их байгаа зэрэг шалтгаантай холбоотой хэмээж буй юм.

Тиймээс иргэдийн төлөөлөл “Засаг даргын Тамгын газарт ажлын байрны дарамт шахалт хэрээс хэтэрлээ. "Намчирхал дээд цэгтээ хүрлээ”, Хуулиа мэдэхгүй тэнэгүүд огцор”, “Нэг нь нийтийн төлөө, нийт нэгнийхээ төлөө” зэрэг уриа барин эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Уг хэргийн талаар сөхвөл талийгаач Т энэ сарын 14-нд ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд үүнээс болж, сэтгэл санаагаар унан улмаар өөрийгөө шатаасан. Мягмар гарагийн 04.30 цагийн үед тэрбээр өөр дээрээ шатахуун асгаж, гал тавьсан байна. Арван минутын дараа эмнэлгийн тусламж ирсэн боловч, 98 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд байжээ. Эмнэлгийн байгууллага шаардлагатай тусламж үзүүлсэн хэдий ч нэг цагийн дараа амиа алдсан гэж Идэр сумын их эмч н.Сарантуяа хэлж байгаа юм.
Ажлаас чөлөөлөгдсөнөөсөө хойш дүү рүүгээ өдөр бүр залган, хэцүү байгаа талаараа ярьдаг байжээ. Цуглааны үеэр эгч нь ямар хүнд нөхцөлд байсан талаар түүний дүү хэлэхдээ, “Өглөө ч өдөр ч шөнө ч утсаар ярьдаг байсан. Ажлаасаа халагдчихлаа. Би хоёр хүүхэдтэй, зээлтэй яаж амьдрах юм бэ гэдэг байсан. Манай ажлынхан ч хүртэл мэднэ. Байнга утсаар ярьж байсан учраас ямар их утсаар ярьдаг юм гэж хүртэл хэлж байсан. Хамгийн гол нь нөхцөл байдал ямар байгааг мэдэхгүй байж хүмүүс өөрийгөө шатаасан гэдгийг нь яриад байна” гэсэн юм.
иргэдийн төлөөлөл “Засаг даргын Тамгын газарт ажлын байрны дарамт шахалт хэрээс хэтэрлээ. "Намчирхал дээд цэгтээ хүрлээ”, Хуулиа мэдэхгүй тэнэгүүд огцор” хэмээн жагсчээ
2015 дөрөвдүгээр сарын 9-нд тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд ирсэн захиалгын дагуу талийгаач Т-ийн ажиллаж байсан төрийн сангийн мэргэжилтний орон тоон дээр төрийн албаны шалгалт авах хүсэлтийг сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн байна.
Энэ дагуу гурван хүн шалгалтад орж иргэн Т гуравт жагсчээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс хувийн ашиг сонирхлын зөрчил, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, нэгдүгээрт жагссан иргэн Н-ийг албан тушаалд томилох санал хүргүүлсэн ч Засаг даргын Тамгын газраас гуравдугаарт жагссан Т-г томилсон байна. Тиймээс нэгдүгээрт жагссан Н удаа дараа гомдол гаргаж байсан ч энэ оныг хүртэл түүнийг гомдлыг хүлээн аваагүй аж. Харин он гараад түүнийг гомдлыг хүлээн авч, төрийн сангийн мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гарсан гэдгийг Төрийн албан Завхан аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Мөнхзаяа тайлбарлалаа.
Тухайн үед шалгалтад гуравдугаарт орсон иргэнийг ажилд авсан байхад хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах боломж байсан эсэх талаар тэрбээр “хуулиар төрийн албаны зөвлөлөөс гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэсэн ч яг хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүй” гэдгийг хэлсэн юм.
Идэр сумын иргэд Засаг даргын Тамгын газарт эсэргүүцэл илэрхийлэн ийн жагссан бөгөөд орон нутгийн сонгуулийн дараагаар төрийн албаны халаа, сэлгээ их байгаа, дарамт шахалт үзүүлж байна хэмээж буй.
Энэ талаар тус сумын Засаг дарга Х.Баярмаа тайлбар өгөхөөс татгалзаад байгаа юм.