2017.03.30 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР


2017-03-30 18:44 GMT+8

Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.

  • “Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг өнөөдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсан талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээллээ.


     
  • Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг энэ оны зургадугаар сарын 15-н гэхэд төвлөрсөн эрчим хүчтэй холбоно.
  • 20 тэрбумын өртөгөөр боссон Авто худалдааны цогцолбор 2015 оны аравдугаар сард нээлтээ хийснээс хойш дрифтчидээс өөр ханьгүй.


     
  • Ирэх сараас олгож эхлэх хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод 74 мянган иргэн хамрагдаж, үүнд нийт 45 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
  • Өнөөдөр өглөө 08:00 цагт Монголын иргэний нисэхийн салбар шинээр 7 агаарын зам нээлээ.


     
  • УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ.
  • Автобусанд сарын хугацаанд хязгааргүй зорчих КАРТЫН ҮНЭ 25000 төгрөг


     
  • Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар өчигдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай болон явган хүний зам дагуух хогийн сав, сандал, хашлагын өнгө үзэмжийг сайжруулан засах ажлаа эхлүүлжээ.
  • “АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Монголчуудыг АНУ-д визгүй зорчих санамж бичигт гарын үсэг зурлаа” гэх мэдээлэл гарч, олон хүмүүс бусадтай хуваалцах болсонтой холбогдуулан Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ.


     
  • Төсөв бүрдүүлэхдээ ГАДААД ТУСЛАМЖИД найдах хэрэг үү
  • Өнгөрсөн өвөл зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхтэй, сайн ажилласан 60 зам талбайн үйлчлэгч өнөөдөр Манжуурыг зорилоо.


     
  • Нийтийн тээвэрт төлбөрөө төлөөгүй зорчигчийг хуулийн дагуу 1000-5000 төгрөгөөр торгох арга хэмжээ авах талаар өнөөдөр Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
  • Завхан аймгийн Идэр сумын иргэдийн төлөөлөл өчигдөр төрийн албаны халаа сэлгээг эсэргүүцэн Нутгийн удирдлагын ордныхоо өмнө эсэргүүцэл илэрхийлэн цуглаан хийжээ.


     
  • “Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд  Улаанбаатар арт галерей  (UB Art Gallery)-х нээх гэж байна.
  • Монголд оношлогдох, эмчлэгдэх боломжгүй хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах, тэдэнд амьдрал бэлэглэх “Хайрын хүч” аяныг “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулахаар болжээ.


     
  • Монголын тэшүүрийн мастеруудын холбооны тамирчид Гүйлтийн тэшүүрийн холын зайн тэмцээнээс төрөл тус бүртээ түрүүлж, цом өргөмжлөл хүртжээ.
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг өнөөдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдуулсныг нотлох санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгчээ.


     
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж, байгууллагууд хамтран хөдөлгөөнт хяналтын камеруудыг ажиллуулж эхэлжээ.
  • "Техник технологийн олимпиад" БГД-ын лаборатори Ганзам 20-р сургууль дээр зохион байгуулагдлаа.


     
  • Сүхбаатар аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө аймгийн Ардчилсан намын гишүүд, төрийн албанаас хууль бусаар халагдсан иргэдийн төлөөлөл өнөөдрөөс эхлэн суулт хийж байна.

Дэлхий дахинд

  • 2005 оноос хойш Германы канцлераар тасралтгүй ажилласан Меркелийн нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж чадах уу эсвэл тоглоомоос гарах уу.


     
  • Өнгөрсөн долоо хоногт Америкийн Сенатын танхим шийдвэрлэж, өчигдөр төлөөлөгчийн танхим баталсны дагуу ISP буюу интернетийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд зарах нөхцөл бүрджээ.
  • Samsung компани өнгөрсөн шөнө Нью Йорк хотод цоо шинэ Galaxy S8 болон S8+ утаснуудаа танилцуулсан бөгөөд шинэ утаснуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.


     
  • Лиссабоны 50 дугаар зүйлийн дагуу Европын Холбооноос гарах тухай Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйгийн захидлыг тус холбооны удирдагчдад өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.
  • АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын охин Иванка Трамп эцгийнхээ зөвлөхөөр ажиллахаар боллоо.


     
  • ОХУ-ын эдийн засаг, аюулгүй байдлыг хамгаалахын тулд ашигт малтмал, газрын тосоор баялаг хойд бүс нутгийг хамгаалах нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхийлөгч Путин онцолжээ.
  • Нэртэй сэтгэл судлаач нарын олж тогтоосноор төрөл бүрийн хэлбэртэй дүрснүүдийг өрөн тоглодог энгийн бөгөөд зугаатай Тетрис тоглоом нь гэмтлийн дараах стресст эмгэгээр шаналж яваа өвчтнүүдэд туслах  хамгийн шилдэг арга гэнэ. 

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 596 санал өгсөн байна.

Дээшээ