Монгол Улсын Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” баталсан хэмээх мэдээллийн мөрөөр “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Г.Март, ажлын албаны ажилтан Т.Мандахжаргал нартай ярилцлаа.
-Урин дулааны улирал ирж, өвлийн улирлыг бодвол утаа багасчихлаа. Одоо та бүхэн юу хийж байна даа?
Г.Март: Бид өнгөрсөн өвөл хоёр удаа олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгууллаа. Саяхан бас “Pixel art” цуглаан хийсэн. Одоо урин дулаан цаг ирж утааны харагдах байдал багасаж байна. Цаашдаа бид өмнөх хоёр жагсаалынхаа шаардлагын хариуг байнга эрх баригчдаас нэхнэ. Засгийн газраас шаардлагын хариуг өгөөгүй тул энэ сарын 27-нд Засгийн газрыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Утааны эсрэг дорвитой зүйл хийхийг шаардаж сар бүр ямар нэгэн ажил хийхээр төлөвлөж байгаа.
-Анхны шаардлагыг хэзээ өгсөн билээ?
Т.Мандахжаргал: Анхны жагсаалаар буюу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн. Хуулиараа 30 хоногийн дотор хариу өгөх ёстой ч одоо болтол сураггүй л байна.
-Тэгэхээр та бүхний тэмцэл үр дүнгүй байгаа юм биш үү?
Г.Март: Бидний өмнө нь хийсэн жагсаал, цуглааны үр дүнд засгийн газар тодорхой ажил хийж эхэлсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрчихлөө. Засгийн газраас ”Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” баталж байна.
-Ингэлээ гээд одоо тайвширч болохгүй биз дээ?
Г.Март: Одоо бид засгийн газраас төлөвлөсөн ажил дээр хяналт тавина даа. Батлагдах гэж байгаа хөтөлбөрийн талаар албаны хүнээс мэдээлэл авлаа. Ямартаа ч ирэх жилээс утааг багасгаж чадахааргүй юм байна. Дахиад л нүүрс оруулж ирэхээр төлөвлөжээ. Харин бид үүнийг эсэргүүцэж байна. Энэ мэт үр дүнгүй ажлыг аль болох зогсоох зорилготой ажиллана.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад утаа гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Засгийн газраас “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” батлаад үе шаттай арга хэмжээ авахаа ч зарлачихлаа. Ийм байхад “үргэлжлүүлэн тэмцэнэ” гээд эсэргүүцэх нь хэр зохистой вэ?
Т.Мандахжаргал: Утаа 10-15 жил гамшгийн хэмжээнд л байсан шүү дээ. Урьд нь боловсруулсан түлш, сайжруулсан зуух гэх мэтийг туршаад хэрэглээд үзчихсэн шүү дээ. Тэгээд багасаагүйгээр барахгүй улам ихэссэн. Гэтэл одоо энэ хөтөлбөрийн хүрээнд дахиад л сайжруулсан зуух, боловсруулсан түлшээ үргэлжлүүлнэ гээд байна.
Ингэж байнга зуух хэрэглээд байхаар утаанаас салж чадах уу. Засгийн газраас үнэхээр бодитой ажил хийх гээд байгаа юм уу?
-Та надаас асууж байгаа юм уу?
-Тийм.
-Би тэрийг хэрхэн мэдэх билээ. Та бүхний бодлоор одоо тэгээд яавал дээр вэ?
-Хэрвээ үнэхээр үр дүнд хүрэх гээд байгаа юм бол төсөл, хөтөлбөрөө үндсээр нь шинэчлээд яг утааг бууруулах дорвитой арга хэмжээ аваасай гэж бид хүсч байна. Үр дүнтэй ажиллаасай гэсний үндсэн дээр бид сар болгон акц зохион байгуулна гээд байгаа юм. Шинэ зуух, боловсруулсан түлшээр утааг хэдэн хувь бууруулах гээд байгаа хүмүүс вэ? Үр хүүхдийн маань, эцэг эхчүүдийн, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд нийцсэн тийм түлш гарах юм уу? Тэр судалгаа нь хаана байгаа юм бэ? Хэн хийсэн юм бэ? гэх мэт олон асуулт байна.
Үүний оронд хамгийн сайн шийдэл нь орон сууцжуулах гэж бодож байна. Засгийн газар үүнд мөнгө төсөвлөөгүй гээд байна. Гэтэл найман жилийн хугацаанд утаа бууруулна гээд нүүрс зөөх, зам барих, зуух тараах, боловсруулсан түлшинд зориулж 9,9 их наяд төгрөг зарцуулсан нь үнэхээр утгагүй хэрэг. Энэ их мөнгөөр хэчнээн айлыг орон сууцтай болгож болох билээ? Үүнийг бас тооцож үзээд энэ их мөнгийг өөр үр дүнтэй зүйлд зарцуулаасай гэж бодож байна. Ямартай ч зуух болон нүүрсийг бид дэмжихгүй.
-Тэглээ гээд хүмүүс дэмжих үү? Хамгийн сүүлд PIXEL ART гээд цуглаанд олон хүн ирээгүй. Гэтэл та бүхэн сар бүр акц зохион байгуулна гэж байна.
Г.Март: Акц гэдэг нь заавал олон хүнийг хамарснаараа хүчтэй байна гэсэн үг биш гэж бодож байна. Хамгийн гол нь бидний ярьж байгаа, хөндөж байгаа асуудал зөв байх ёстой.
PIXEL ART цуглааныг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр төдийлөн сурталчилж чадаагүй. Зөвхөн групп дээрээ мэдээлэл тавьсан. Хэдийгээр цөөхөн хүн цугласан ч гэсэн ирсэн хүмүүсийг харахад маш их сэтгэл гаргаж ирсэн байсан. Тэр өдөр бас дулаахан сайхан өдөр байгаагүй. Гэтэл хүүхдүүдээ дагуулаад ирсэн. Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл болох дөнгөж төрөөд хэдхэн сартай байгаа хүүхдээ тэврээд, тэргэнд дээр түрээд ирсэн ээж аав нар ч байсан. Энэ бол утаанаасаа салъя гэсэн ээж аавуудын асар их итгэл, хүсэл юм. Тиймээс бидний хийж буй ажил хэрэгтэй юм байна гэж ойлгосон.
Цаашид урин дулаан болно. Зун цаг болно. Тэгсэн ч бид ажилласаар байна. Хорин хүн ирсэн ч, 200 хүн ирсэн ч хамаагүй. Бид тууштай явна.
-Ингэж тууштай ажиллах хэдэн хүн танайд байна?
Г.Март: Сэтгүүлч, эмч мэргэжилтэй гурван ээж манай ажлын албанд ажиллаж байна. Мөн ажлынхаа зав чөлөөгөөр тусалдаг ээж, аавууд ч бий.
-Мөнгө санхүүгээ яаж зохицуулж байна даа. Та бүхний ард захиалагч, санхүүжүүлэгч хэн нэгэн байгаа юм биш биз?
Т.Мандахжаргал: “Утааны эсрэг ээж аавууд” ТББ байгуулагдаад хоёр удаагийн жагсаал, нэг удаагийн акц хийлээ. Эхний жагсаалыг Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр, хоёр дахь удаагийнхаа жагсаалыг олон нийтээс нээлттэй хандив цуглуулж зохион байгуулсан. Нийт 6.5 сая орчим төгрөгийн хандив цугласан. Ихэнх хэсгийг нь жагсаалдаа зориулж үлдсэн мөнгөөр нь оффис түрээсэлж байна.
Гурав дахь акцаа аль болох зардал гаргахгүйгээр хийхээр төлөвлөсөн. Мэдээж энэ нь сайн дурын ажил бөгөөд ээж аавууд бид хүүхдүүдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө өөрсдөө боломжоороо хоол унааныхаа мөнгийг гаргаад явж байна. Бид чинь бас ар гэртэй, амьдралтай хүмүүс. Цалин мөнгө хэрэгтэй. Тиймээс үйл ажиллагааныхаа чиглэлд нийцсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байна. Тухайлбал, “Тайваны хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих” сангийн дэмжлэгтэйгээр агаарын бохирдол их дүүргүүдийн сургуулийн сурагчдад “Агаарын бохирдлоос өөрийгөө болон ойр тойрныхоо хүмүүсийг хямд төсөр аргаар хэрхэн хамгаалах вэ” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр болоод байна.
-Өнгөрсөн хугацаанд та бүхэн ямар ч цалин хөлсгүй ажилласан гэж ойлголоо. Тийм үү?
-Т.Мандахжаргал: Тийм ээ. Ямар ч цалингүй ажиллаж байна.
-Ингээд сайн дурын ажил хийгээд явахаар гэр бүлийнхэн хэрхэн хүлээж авч байна?
Г.Март: Манай нөхрийн хувьд маш их дэмждэг. Тиймээс ч ажлын найман цаг энэ оффис дээр ирээд ажиллаж байна. Ер нь миний гол түшиж байгаа, намайг дэмжин тэтгэж байгаа хүн бол хань минь.
Т.Мандахжаргал: Миний хувьд өмнө нь бизнес эрхэлдэг байсан. Ингээд удаан явахад хурааж хуримтлуулж байсан мөнгө маань дуусах тал руугаа орж байна. Үр хүүхдүүдээ утаагүй хотод амьдруулах орчин нөхцлийг бий болгохын тулд эхнээс нь гар бие оролцсон болохоор эцсийг нь хүртэл явна даа. Гэхдээ заримдаа шантрах тохиолдол гарах юмаа. Хүүхэд шуухад өвдөнө. Янз бүрийн асуудал гарна. Зарим үед дөрөв, тав хоногоор эндээ ирж ажиллаж чадахгүй үе ч гарна. Тэгэхдээ л утаагүй болтол явах зорилго, хүсэл эрмэлзэл байгаа болохоор ингээд явж байна даа.
Ярилцсан: Конрад-Аденауэр-Сангийн сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр, Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн дээд курсийн оюутан Б.Бундхорол