УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордонд С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, Хэрэгт гурван хүн 24-25 жилийн ял шийтгүүлсэн. Хоёр шатны шүүх хурал хаалттай явагдлаа. Шүүх хурлын дараа прокурорууд зарим баримт задалж байна гэж мэдээллүүд хийсэн. Тэр мэдээллийн дараа би телевээр ярилцлага өгсөн. Байдал их ээдрээтэй байгаа учир хэдийгээр миний хариуцсан ажил биш ч гэсэн Монголын хууль хяналтын үйл ажиллагаа, хүний эрхийн асуудлыг хөндөж мэдээлэл хийхээр шийдлээ.
Нэгдүгээрт, Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд үерхэж байсан найзаа зодож гэмтээгээд цагдаад шалгагдаж эхэлсэн юм байна. Үүнээс хойш дөрвөн хүний амийг би хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн. Нэг хэрэгт холбогдуулж өөр хүнийг гүтгэж, тэр хүн нь бараг жил шахам шалгагдаж байж хэрэгт холбогдолгүй болсон байх юм.
Эхнийх 2004 онд Эрдэнэтэд Өлийсайхан хүний амийг Эрдэнэбаатар гэдэг хүн хохироосон гэж мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгт нь үндэслээд Эрдэнэбаатарын жил шахам хорьсон. Сүүлд нь өөрөө хэрэг хийсэн нь батлагдаж, хэргээ хүлээсэн. 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн. Уучлаад, 5 жил нь гянданд, 20 жил нь чанга дэглэмтэй хорих ангил ял эдлүүлэхээр болсон.
Ингэж ял шийтгүүлж байхдаа “Надад үйлдсэн бас нэг хэрэг байгаа. Та нар намайг хүнтэй уулзуул, би Ганбат гэдэг хүний амийг хохироосон” гэж мэдүүлэг өгсөн. Самарт яваад нэг шил архи хувааж уугаад хоорондоо маргалдаад зүрхэн тус газарт нь хутгалж амийг нь хохироосон. Цагдаагийн байгууллагын шалгалтаар Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг гарсан үйл явдлаас зөрсөн. Ингэж хуурамч мэдүүлэг өгч баахан бужигнуулсан хүн.
Дээр дурьдсан Эрдэнэбаатар нь Ц.Амгаланбаатарын багаасаа үерхсэн бараг цор ганц найз нь. Хойд гудамжных нь хүн юм байна. Ганбат гэдэг хүний аминд хүрсэн гэж ярихдаа Балжинням, Эрдэнээ гэж хоёр хүний нэр хэлж байсан. Энэ хүмүүс одоо бурхан болсон. Ц.Амгаланбаатарын хойд эцэг Доржсүрэнтэй хамт ажиллаж байсан. Эрдэнээ нь талийгаачийн хүргэн байсан байх юм.
Өөрөөр хэлбэл өмнөх хэрэгтээ найзаа гүтгэсэн. Дараа нь Ганбат нас барахад хойд эцгийнхээ таньдаг хүмүүсийг гэрчээр татсан байна.
Үүний дараа ял эдэлж байхдаа 2003 онд Архангайн Цэнхэр суманд гурван хүний аминд халдсан гэж ярьсан нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар бас холбогдолгүй болсон байна. Энэ бол эхний таван хүн амины хэрэгтэй холбоотой зүйл.
ШОРОНГООС Б.СОДНОМДАРЖАА РУУ 120 ГАРУЙ УДАА МЕССЭЖ БИЧИЖ, ДАРАМТАЛСАН

Ингээд 2014 оны тавдугаар сараас Б.Содномдаржаа руу, 7 сараас Т.Чимгээ рүү мессэж бичээд байсан. 2015 оны тавдугаар сарын 13-ны шөнө Чимгээгийн хашаанд нас барсан хүний цогцос хаясан байсан. Тэр нь нас бараад зургаан сараас жил болсон хүн байсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан юм билээ. Цогцос хаясны маргааш нь Т.Чимгээгийн нөхрөөс цагдаагийнхан тайлбар авсан.
Тэгэхэд тэр хүүхэд 2014 оны 7 сараас Амгаланбаатарын ээж рүү “Зоригийг алсан биз дээ, хэргээ хүлээ” гэж мессэж бичээд байсан гэж ярьсан байгаа юм. Тэр үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу бичсэн аймшигтай мессэжүүд энд байна. “Чимгээг хэргээ хүлээхгүй бол хүүхдийг чинь ална шүү” гэж сүрдүүлсэн мессэжүүдийн жагсаалт байна.
ХЭРГИЙГ МАШ НУУЦ ЗЭРЭГЛЭЛД АВСАН, НУУЦ ХАДГАЛАХ ХУГАЦАА 25 ЖИЛ
Т.Чимгээгийн хашаанд цогцос хаясан тэр өдөр цагдаагийнхан Б.Содномдаржаагаас тайлбар авсан байх юм. Содномдаржаа “2014 оны гуравдугаар сард утсаар ярьж дарамталсан. Түүнээс хойш хэсэг чимээгүй байгаад 9-10 сард дахин утсаар дарамталсан” гэж тайлбар өгсөн байна. Шоронгоос 9924…дугаарын утсаар 120 гаруй удаа ярьж, мессэж бичиж дарамталсан байсан.
Энэ мессэжүүд нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын юу хийх, яахыг харж байгаа юм шиг харагддаг. Мессэжнээс хойш 2015 оны 3 сарын 21-нд Улаанбаатарт ажиллаж, амьдардаг хуулийн байгууллагын хүн Эрдэнэтэд очсон. Тэр хүн Эрдэнэтийн Даниста худалдааны төвийн орчим Содномдаржаатай тааралдсан болж, жижигхэн маргаан өдөөгөөд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгүүлсэн.
Ц.Амгаланбаатар яагаад таван хүний амь хөнөөсөн гэж худал мэдүүлэг өгч байв? Яагаад шоронд утастай болчихов. Яагаад шоронд ороод таван жил болсон хүн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гар утсыг олж, ийм олон мессэж бичдэг юм. Яагаад шүүх хурал хаалттай болов? Юуг нь нуув? Яагаад шүүх хурал болоод, тогтоол гарсны дараа Улсын яллагч Үндэсний телевизээр мэдээлэл хийв? Яагаад өмгөөлөгчдөд нь өмгөөлөх бололцоо олгодоггүй юм? гэх мэтээр тодорхойгүй зүйл их байна.
Энэ хэрэгт холбосон хүмүүсийн амьдрал сүйрсэн. Чимгээгийн том охин нас барсан. Хэрэг гарах үед буюу 1998 онд Чимгээ 27 настай, 2-9 насны гурван хүүхэдтэй байсан. Тэр гурван хүүхдийн нэг нь нас барсан. Одоо Чимгээгийн ээж 75 настай эмгэн Дорноговь аймагт байна. Надад өргөдөл ирүүлсэн учир би утсаар ярьсан. Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийн амьдрал ингээд сүйрсэн.
Сэтгүүлчид та бүхэн энэ мэдээллийг олон нийтэд хүргэчихвэл сайн байна. С.Зоригийн хэргийг маш нууцын зэрэглэлд авсан. Нууцыг хадгалах хугацаа 25 жил. Хамгийн гол нь захиалагч. Захиалгаар алсан гэх хэр нь захиалагч байхгүй.
1937 оны хэлмэгдүүлэлтийн үеийн арга барил одоо ханхлаад байна. Энэ бол аюул. Цаашид захиалагчийг илрүүлэх малгайн дор хэчнээн хүний амьдралыг сүйрүүлэх юм. Хэрэг гарах үед байсан цор ганц амьд гэрч Булганыг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш болголоо. Шүүх хуралд оруулдаггүй. Тэгсэн хэр нь тэр хүний ам зургаар хүнийг яллаад байдаг. Ядаж л чиний хэлж зуруулсан хүн мөн үү, үгүй юү? гэж асуумаар юм. Миний хийх мэдээлэл ингээд дууслаа.
Ямар ч байсан хэн гээч хүний, яаж хэлсэн мэдээллээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн нь ойлгомжтой болж эхэлж байна.