Хобби булангийнхаа шинэ зочноор Менежментийн зөвлөх, IMACO институтийн багш, олон түмэн "Lady" төвийн гэдгээр нь сайн мэддэг Р.Лхагвадулам багшийг урилаа.
Р.Лхагвадулам багштай танилцаад ярилцлагынхаа зочноор урих санал тавьсан ч гадаадад эсвэл орон нутагт ажлаар явж байна гэх шалтгаанаар бидний уулзалт хойшлогдсон юм. Гэлээ ч мэргэжлийг маань хүндэтгэн уучлалт гуйгаад сонин содон цуглуулгынхаа талаар яриагаа эхлүүллээ.
Цуглуулга бол хүний сайхан дурсамжуудын хэлхээс юм
Тэрбээр амттаны /десерт/ халбага цуглуулдаг хоббитой ч таваг, хонх, цамхаг, сувенирийн гутал болон тухайн улс орны онцлогийг илэрхийлсэн чамин эд зүйлд ч дуртай.
“1979 онд анхны таваг, халбагаа авсан. Залуухан байсан болохоор тансаг юм авч байсангүй. Намайг цуглуулдгийг мэддэг хүмүүс л ганц нэгээр нь өгдөг байлаа. Бараг л дэрэн доороо дэрлэж унтах нь холгүй харж суудаг байсан шүү” гэсэн юм.
Хүн хэн нэгнийг тэвэрч байхдаа хөмсөг зангиддаггүй, үргэлж инээмсэглэж байдаг. Тэрэнтэй адил дуртай юмаа авч, цуглуулж байхдаа үргэлж баяр баясгалантай байдаг” гэлээ.
Гэрийнхээ нэг ханаар дүүрэн таваг өлгөсөн байв. Тэдгээр дунд ховор нандин хийцтэй, гарал үүслийн гэрчилгээтэй “оригинал” тавагнууд байхаас гадна цөөн тооны “арилжааны” хэмээн өөрийнх нь нэрлэсэн олон нийтэд зориулан үйлдвэрлэдэг дурсгалынх нь ч байх аж.
Алтан бүрмэлтэй, Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хөдөө аж ахуйг харуулсан жинхэнэ зурмал, Австрийн хатан хаан Сисигийн хөрөгтэй, Египет, Баку, Итали, Боливи, Англи, Америк, Франц, Хятад гээд олон орноос авсан, найз нөхөд нь бэлэглэсэн гээд яривал сонин содон түүх их.

Хамгийн үнэ цэнэтэй нь 1904 оны грек таваг
“Энэ тавгийг надад миний найз, Орифлеймийн захирал Л.Сэлэнгэ Гүржээс авчирч өгсөн. Харин энийг Шерлок Холмсын музейгээс би өөрөө авсан юм. Хамгийн үнэ цэнэтэй нь 1904 оны грек таваг” гээд нэг бүрчлэн тайлбарлаж байв.
“Цуглуулга болгоны ард дурсамж, эерэг түүх байдаг. Сайн сайхан хүмүүс, цаг агаар, сайхан үнэр хүний ой санамжинд дуудаж байдаг учраас цуглуулга хийдэг хүмүүс тэгж их хорхойсдог байх гэж би боддог юм. Эднийгээ үргэлж арчилж, ядарсан, санаагаар унасан ямар ч үед харахад сайхан байдаг” гэлээ.
Нэг талаас таашаал. Нөгөө бодлын юмаа арвижуулах гэсэн дон, шунал.
Цуглуулгынх нь дунд бяцхан гитарууд харагдаж байлаа. Гэрийн эзэн гитарчин бөгөөд эхнэрээ дуурайгаад хэсэг цуглуулж байснаа орхисон гэнэ.
“Ийм олон юм цуглуулахын баяр баясал, сайхан нь юунд байдаг юм бэ?” гэхэд “Нэг талаас таашаал. Нөгөө бодлын юмаа арвижуулах гэсэн дон, шунал. Эхлээд юу ч хамаагүй цуглуулдаг. Сүүлдээ ангилаад илүүгээ бусдад бэлэглэдэг болсон” гэв.
Р.Лхагвадулам багш аль болох ганган хээнцэр, нандин зүйл авах сонирхолтой. Цуглуулгуудынх нь онцгой нэг хэсэг болох Дубайн Бүрж Халиф, Шанхайн цамхаг, Италийн Пизан, Английн Биг Бен, Нью-Йоркоос авсан болор, шилэн цамхгууд эрхгүй нүд унагана.

“Бас гутлын хоббитой. Гэхдээ өмсдөг гутал биш шүү. Сувенирын гутал цуглуулах дуртай” гээд “Энэ хар даа ёстой “аальгүй” байгаа биз дээ” гээд гоёмсог өсгийтэй, шигтгээгээр чимэглэсэн, 14-р Людовик хааны үеийн гутлыг санагдуулам хийц загвартай шаазан, металл гуталнуудаа сонирхууллаа. Англиас гутлыг нь аваад сүүлд хонхыг нь олсон гээд нэг газраас авсан мэт хос загвартай эдлэлүүд ч байв.

“Надад байгаа хамгийн эртний хонх Камбожийнх. Бас 1981 онд гарсан хонх бий” гэв.
Халбаганы цуглуулгатай нь танилцахаар ирсэн ч Монголд хараад байх боломжгүй ховор эд зүйлс төрөл төрлөөрөө харагдана.
“За одоо нөгөө “аймаар” цуглуулгаа гаргаж үзүүлнэ ээ” гээд хийц, загвар, гарал үүслээр нь ангилж ууталсан тор дүүрэн халбага гаргаж ирээд үүх түүхээс нь ярьж эхэлсэн юм. “Уг нь эднийгээ цэгцэлж, ханандаа өлгөх зорилготой байгаа юм. Байсхийгээд л хүүхдээ усанд оруулж байгаа юм шиг бүгдийг нь нэгд нэгэнгүй угааж цэвэрлэдэг дээ” хэмээн гялтганасан мөнгөн халбагануудаа нэг нэгээр нь гаргаж үзүүлэв.

Хот, муж улсад болсон онцлог үйл явдалд зориулж хийсэн халбаганууд, тухайн орны хүндтэй эрхмүүд, эсвэл спортын багийн гээд тус бүр бяцхан түүхтэй.
Онтарио хотоос авсан мөнгөн бариултай томруулдаг шилээрээ халбагануудынхаа дээр сийлсэн бичгийг уншдаг байна.
“Эдгээр нь десерт буюу амттаны халбага. Амттан талх шиг том байдаггүй. Нандин жижигхэн амттай юмыг нандин юмаар язгууртнууд, баячууд иддэг байсан. Нэг талаасаа хэрэглээний гоо сайхан юм.
Ямар ч сайхан цайг амсар нь эмтэрчихсэн, хиртэй эсвэл сэнж нь хугарчихсан аяганд хийж өгвөл хүн уухгүй шүү дээ. Хэрэглээний соёл нэг талаар тухайн хүнийг тодорхойлж байдаг. Хэн нэгэн хүнд зориулсан томоохон хүлээн авалтуудад амттан иддэг. Цаанаа амьдрал энэ десерт шиг амттай байг гэсэн санаа явж байдаг. Таны амьдрал үргэлж ширээ дүүрэн хоол, дараа нь амттанаа иддэгтэй адил бүрэн төгс байг гэсэн санааг илэрхийлдэг түүхтэй юм. Харин хоолны сэрээ, халбагыг ингэж гоёдоггүй шүү дээ” гэлээ.
“Харин энэ бол Балбын тунгийн халбага. Миний найз Х.Энхтуяа Балбад очоод Катманду хотоос авчирч байсан. Дараа нь би өөрөө Индонезийн ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар явж байхдаа Жакарта хотоос ижил тунгийн халбага авсан юм” гэв.
“Маргарет Тэтчерийн халбагатай хүн Монголд ховор байх” гээд “First Lady Prime Minister” гэсэн сийлбэртэй халбага, Их Британийн зохиолч Грэйс Дарлинг, Персийн эрдэмтэн, гүн ухаантан, эмч Абу Али Ибн Сина буюу Авиценнагийн дүртэй халбага, Өмнөд Африкийн халбага, хоёр толгойтой, өвөрмөц хийцтэй, толгойд нь зоос шигтгэсэн, “Ромео Жульетта”-гийн “Верона” гэсэн бичигтэй гээд халбаганы цуглуулга нь үнэхээр баялаг.
Мөн цуглуулганых нь нэг онцгой хэсэг бол толгой нь төрөл бүрийн амьтан, байшин барилгын жижиг макет гэж хэлж болохоор тансаг хийцтэй халбагануудаа харууллаа.
Түүнчлэн халбагануудынх нь дунд бариулыг нь гараар хийдэг “Stuart” гэсэн бичигтэй мөнгөөр бүрсэн халбага байхаас гадна чийдсэн /лакдсан/ гялтгар толгойтой халбаганууд ч бий.
“Надад Хамилтон гэсэн бичигтэй жижиг сэрээ байдаг болохоор ижил хийцийн бялууны хутга авсан. Одоо халбагыг нь олж авмаар байна. Ер нь нэг ижил халбаганаас зургаан ширхэг огт олддоггүй. Тийм болохоор ижилсүүлж л авдаг юм” гэлээ.
Цуглуулга нь хүнд таашаал баяр баясал бэлэглэж, чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжийг олгохоос гадна тухайн эд зүйлийн ард үргэлж түүх оршиж байдаг тул хүүхдүүдэд танин мэдэхүйн маш өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.