“Ноён уулыг биш ноёдынхоо оффшор дансыг ух”


2017-03-31 13:45 GMT+8

Яг одоо Сүхбаатарын талбайд Ард түмний онц түр зөвлөл төрийн бус байгууллагаас “Оффшор, авлигын эсрэг Монголын бүх ард түмний цуглаан” нэртэй жагсаалыг зохион байгуулж байна.

Жагсаалыг нээж "Босоо хөх Монгол” ТББ-ын П.Шинжээравдан үг хэлж байна. Тэрбээр улс орны эдийн засаг хэцүү байгаа энэ үед Ноён уулыг биш ноёдынхоо оффшор дансыг ух. Монголыг ломбардад тавьсан нөхдийн эсрэг, авлигачин, оффшорчдын эсрэг Монголын ард түмэн нэгдэх ёстой” гэсэн юм.

Жагсаал зохион байгуулагчид төв талбайг тойрсон албан байгууллагын ажилчид жагсаалд нэгдэхийг уриалж байна.

Түр зөвлөлөөс нэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболдод оффшор бүсэд данстай улстөрчдөд хариуцлага хүлээлгэж, нууцаар байршуулсан мөнгийг улсад нэн даруй эргүүлэн авчрах хэрэгтэй гэсэн тулган шаардах бичиг өгчээ. Гэвч шаардах бичгийн хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа нь оффшорчдыг хөхиүлэн дэмжиж буй хэрэг гэж тэд үзэж байгаа юм.

Хэрэв шаардлагын хариуг өгч, хариуцлага тооцохгүй бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох ёстой гэдгийг тэд хэлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 583 санал өгсөн байна.

Дээшээ