Фото: "Ай Ти Эм Монголиа”-2017 үзэсгэлэн нээлтээ хийлээ

Фото сурвалжлагч Д.Жавхлантөгс

2017-03-31 18:41 GMT+8

"Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 18 дахь жилдээ нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагддаг хамгийн том үзэсгэлэн төдийгүй нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт,  үйлчилгээгээ сурталчлан танилцуулдагаараа онцлогтой юм. 

Үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжийг бий болгодог зэрэг олон боломжийг энэхүү үзэсгэлэн нээж өгдөг аж.

Үзэсгэлэнд тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз,  гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөр, агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 200 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.

БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо албан ёсны түнш Ховд аймагтай  хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэн ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхим үргэлжилнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 1487 санал өгсөн байна.

Дээшээ