Хуучин зургийг сэргээх, нэгэнт авчихсан гэрэл зургийн өнгө төрхийг өөрчилнө гэдэг хүний хувьд амаргүй ажил. Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар төрөл бүрийн аргыг туршиж, хялбарчилж байгаагийн нэг нь Adobe, Корнеллийн Их сургуулийн хамтарсан туршилтын программ юм.
“Deep Photo Style transfer” хэмээх программ нэг зургийн өнгө төрхийг нөгөө зурагт тэр чигт нь шингээж чадна. Доорх жишээнд харагдаж байгаачлан та янзлахыг хүссэн зургаа, ижил болгохыг хүссэн зурагтайгаа хамт хуулна. Ингээд программ ажиллаж энгийн нэгэн нуурын зургийг гэрэл сүүдрийг нь тааруулж, өнгө төрхийг нь өөрчилжээ.
Өөр нэгэн жишээ нь гэгээн цагаан өдрөөр авсан хотын гэрэл зургийг илүү сонирхолтой шөнийн дүртэй болгосон байна.
Программын хамгийн чухал хэсэг нь зургийн өнгийг өөрчлөхөөс биш зураг дээрх юмсын төрхийг өөрчлөхгүй. Түүнчлэн тэнгэр нь энэ, газар нь тэр гээд ялгаж чаддаг болохоор бүх хэсгүүдийг тусад нь ялгаж өнгө оруулдаг аж.
Туршилтын багийнхан хэрэглэгчдийн дунд судалгаа явуулж 80 хувьд нь программ засварласан гэрэл зураг таалагдаж байгаа болохыг тогтоожээ. Харин одоо энэхүү суралцдаг программыг илүү олон өнгө ялгадаг болгох хэрэгтэй бөгөөд магадгүй хэзээ нэгэн цагт Photoshop дээр нэвтэрч болох юм.
Гэхдээ та энэ программыг туршиж үзэхийг хүсвэл Github дээрээс татаж аваад, Linux үйлдлийн системтэй компьютер дээр суулгаж ашиглаарай.