Олон дахин ашиглах зориулалттай пуужин үйлдвэрлэх зорилго өвөртөлсөн SpaceX компани өмнө нь хөөргөж байсан Falcon 9 пуужингаа дахин хөөргөж, дахин газардуулж чадлаа.
Флорида дахь Кейп Канавералаас хөөргөсөн пуужин дэлхийн тойрог замд харилцаа холбооны хиймэл дагуул байршуулаад, эргэж Атлантын далайд хөвж явсан жолоочгүй хөлөг дээр газарджээ.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Олон улсын сансрын станц руу ачаа зөөвөрлөхөөр анх нисгэсэн яг энэ пуужин ийнхүү компанийн анхны хоёр удаа хөөрч, хоёр удаа газардсан пуужин болж байна.
Компанийг үүсгэн байгуулагч Элон Маск пуужин амжилттай газардсаны дараа “Тойрог замд хүрч чадах пуужинг бид хэд дахин хөөргөж чадна гэдгийг баталлаа. Сансар судлалд нэг том ахиц гарч байна” гэжээ.
Олон сая долларын үнэтэй пуужинг бүтээгээд олон удаа ашиглах боломжтой гэдгийг баталж, SpaceX-ийн зорилго эхний шатаа амжилттай давсан болохыг илтгэж байна.
Өнгөрсөн хугацаанд SpaceX нийт 13 удаа хөөргөсөн пуужингаа газардуулах гэж оролдсон бөгөөд найман удаад нь амжилттай газардуулжээ.
Элон Маскын хэлснээр өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд 15 жилийг зарцуулсан аж.