Өнгөрсөн сард Wired сэтгүүлийнхэн “Дэлхийн хамгаалагчид” хэмээх эрдэмтэд, судлаачид, хуульчдаас бүрдсэн багийнхантай уулзжээ. Эдгээр хүмүүс нь эх дэлхийгээ хамгаалах, бодитойгоор оршин буй болсон заналхийллийг судалдаг аж.
Тэдний үндсэн зорилго нь хүн төрөлхтнийг, соёл иргэншлийг болзошгүй сүйрлээс хамгаалах бөгөөд доор дурдах арван хүчин зүйлийг “Х-Эрсдэл” буюу “Бодит эрсдэл” хэмээн нэрлэжээ.
#1 ХИЙМЭЛ ОЮУН УХААН ДЭЛХИЙГ ЭЗЭЛНЭ
Хүн төрөлхтний хувьд заналхийлж буй хамгийн том хүчин зүйл нь Хиймэл оюун ухаан гэж тэд үзсэн аж. Оксфордын ирээдүйн оюун ухаан институтыг үүсгэн байгуулагч Ник Бостром “Хэрвээ хиймэл оюун ухааны хөгжил үйлдвэржилтийн болоод хөдөө аж ахуйн хувьсгалтай ижил хэмжээнд хүрвэл бүр цаашилна гэхээс нэг хязгаарт хүрч зогсоно гэж байхгүй” гэжээ.
Xиймэл оюун ухаан хүний амийг хэрхэн үнэлэх, алуурчин роботуудад ямар ёс суртахуун байх ёстойг бид одоо л шийдэх ёстой
Түүний тооцоолсноор 2075 он гэхэд роботууд хүний тархины 90 хувьтай тэнцэхүйц хэмжээнд сэтгэдэг болох юм байна.
Үүнээс гадна хиймэл оюун ухаан өөр олон эрсдэлийг араасаа дагуулна гэж Ирээдүйн оюун ухаан институтийг үүсгэн байгуулагчдын нэг Таллинн үзжээ. Тэрээр хиймэл оюун ухаантай роботууд байгаль орчныг сүйдэлж, бүр цөмийн өвлийг авч ирж ч магадгүй гэсэн юм.
Хамгийн аймшигтай нь бид “зүгээр” нэг Терминаторуудын эзлэн түрэмгийлэл зэргээр төсөөлж болохгүй аж. Учир нь төсөөлж чадаж байна гэдэг тухайн эрсдэлээс сэргийлэх боломжтой гэсэн үг. Тиймээс бид төсөөлж чадахгүй зүйлээ төсөөлж байж л ирээдүйд үүсэх эрсдэлээс сэргийлнэ.
Хиймэл оюун ухааны эрсдэлийн судалгаа тэгэхээр зөвхөн технологийн шийдлээр хязгаарлагдахгүй. Харин философи, хууль эрх зүй гээд олон салбарыг хамарна. Ядаж л хиймэл оюун ухаан хүний амийг хэрхэн үнэлэх, алуурчин роботуудад ямар ёс суртахуун байх ёстойг бид одоо л шийдэх ёстой.
Хүн төрөлхтөнд заналхийлэх он цаг: 2075 он
Эрсдэлийн үнэлгээ: Тун өндөр
#2 СИНТЕТИК БИО ИНЖЕНЕРЧЛЭЛ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ УСТГАНА
Хиймэл оюун ухаанаас гадна синтетик биологи буюу инженерчлэл, биологийн ухааны нийлбэр салбар бидэнд заналхийлж болно. Энэ салбар магадгүй дэлхий нийтийг устгах хамгийн том хүчин зүйлсийн нэг байж болох юм.
Аливаа вирус санамсаргүй болон санаатай тохиолдлоор лабораториос гарч болно
Жишээлбэл 2011 онд нян судлаач Рон Фүчир, Ёшихиро Каваока нар өмхий хүрэнгээс өмхий хүрэнд халдах чадвартай шувууны ханиадны вирусийг гарган авчээ. Туршилтын зорилго нь вирус байгаль дээр хэрхэн өөрчлөгдөн, хувьсаж улмаар ямар аюул учруулж болохыг судлах байв.
Харин энэ мэт туршилт ганцхан алдаанаас болж асар том аюул тарьж болно. Хэрвээ өөрчилсөн вирус лабораториос гарах юм бол дэлхий даяар тархах эрсдэлтэй.
Бүр цөмийн зэвсгээс ч аюултай юм. Учир нь вирус өөрийгөө хувилах чадвартай байхад цөмийн пуужинг аливаа бай руу л онилж аюул тарина. Хар тахлын улмаас олон сая хүн амиа алдаж, эдийн засагт асар том хохирол учирч байсан түүх хүн төрөлхтний өнгөрсөнд үлдсэн.
Хэрэв дэлхийн нэг захаас нөгөө зах хүрэх нь ердөө хоёр хоногийн ажил болсон энэ зуунд хар тахалтай адил бүх нийтийг хамарсан өвчин мэдэгдэлгүйгээр тархвал төсөөлөхийн аргагүй хохирол учруулах аюултай.
Аливаа вирус санамсаргүй болон санаатай тохиолдлоор лабораториос гарч болно. Жишээлбэл дэлхийгээр нэг тараах зорилготой хэн нэгэн аваад зугтаах магадлал хүртэл бий.
Судлаач, зохиолч Андерс Сандберг яагаад аливаа хүнд хүн төрөлхтнийг үндсээр нь устгах хүсэл төрдөг болохыг судалж байгаа аж. Тэрээр “Ийм төрлийн судалгаа хийхэд их хүндрэлтэй. Учир нь хүн төрөлхтнийг устгах хүсэлтэй хүн тун цөөн байдаг” гэжээ.
Биотехнологийн лабораторид ажиллагсдын дунд хийсэн судалгаагаар тэднийг ажилд авахдаа сэтгэлзүйн шалгалт авдаггүй болохыг тогтоосон байна.
Хүн төрөлхтөнд заналхийлэх он цаг: Өнөөдөр
Эрсдэлийн үнэлгээ: Тун өндөр
#3 ХИЙМЭЛ ОЮУН УХААНТАЙ ЗЭВСГҮҮД БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫГ ЭЗЭЛНЭ
Өмнөд Солонгосын хил дээр хойд хөршөөсөө хамгаалах зорилготой Samsung компанийн бүтээсэн хяналтын робот ажиллаж байгаа. Энэ робот шаардлагатай тохиолдолд галлах чадвартай учраас алуурчин робот хэрэглээнд нэвтэрсэн гэж хэлэхэд буруутах зүйл байхгүй.
Тэгвэл хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаантай тийм зэвсэг байна гээд төсөөл дөө
Үүнийг өнөөдрийн ойрын ирээдүйн технологийн дэвшилтэй хамтатгаад бодож үзэхэд царай таних системтэй алуурчин роботууд бий болж, магадгүй алан хядагчид түүнийг нь хялбархан бүтээдэг болж болно.
Гэхдээ алуурчин роботын тухай ойлголт өөрөө парадокс юм. Учир нь хүйтэн дайны үед бүтээсэн цөмийн зэвсгүүд бүгд асар том бөмбөг байв. Тухайн үед бай онилох технологи нь хэтэрхий өрөвдмөөр байсан болохоор хөнөөх талбайг нь аль болох том болгожээ.
Түүнчлэн хүн цэрэг оруулах зайлшгүй шаардлага байсан хэвээр. Харин алуурчин роботууд тодорхой байг устгуулахаар илгээхэд тухайн орчмын хүн амд ямар нэгэн заналхийлэл байхгүй.
Үүгээр зогсохгүй авсаархан, хямд өртөгтэй болсноор цэрэг, зэвсгийг зөвхөн улс орнууд эзэмшдэг байхаа болино. Сүйрсэн ирээдүйгээр төсөөлөхөд таван бие бүрэлдэхүүнтэй, хоёр ачааны тэрэг дүүрэн бяцхан алуурчин роботуудтай нэг этгээд л бүхэл бүтэн хотыг эзлэн авах боломжтой болж болох юм.
Калифорни Беркелигийн их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Стюарт Расселын хэлснээр одоо яригдаж буй НҮБ-ын алуурчин роботуудын эсрэг тогтоол хүчинтэй болохоос өмнө асуудал үүсэж магадгүй аж.
Учир нь Америкийн батлан хамгаалах салбарын ажилтан нэгэн чуулганы үеэр “Хятадууд зөвхөн төсөөлж л чадах зүйлс бидэнд байна. Тулалдвал тулалдъя” гэжээ.
Хүнээр удирдуулсан алуурчин роботууд аймшигтай санагдаж болох юм. Тэгвэл хүний оролцоогүйгээр хиймэл оюун ухаантай тийм зэвсэг байна гээд төсөөл дөө.
Хүн төрөлхтөнд заналхийлэх он цаг: Хэзээ мөдгүй
Эрсдэлийн үнэлгээ: Бага
#4 ЦӨМИЙН ТЭМЦЭЛ СОЁЛ ИРГЭНШЛИЙГ УСТГАНА
Хэдийгээр хүйтэн дайнаас хойш цөмийн тэмцэл тогтвортой болсон боловч хэдэн мянган цэнэгтэй цөмийн хошуу одоог хүртэл байсаар байна. Ялангуяа АНУ, ОХУ-ын хооронд санамсаргүй үйл ойлголцлоос болж цөмийн дайн болох эрсдэлтэй.
2013 онд олон улсын физикчид цөмийн дайны улмаас хоёр тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж тооцоолжээ
Эдгээр орнууд дэлхий дээрх цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшиж байгаа бөгөөд ямар нэгэн хуурамч түгшүүрээс болоод аль нэг улс нь товчлуурыг дарж магадгүй. Хэрвээ нэг талын тагнуулын алба хуурамч түгшүүр зарлавал жинхэнэ дайны үндэс болно.
Эрсдэлийн хувьд бүх цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшиж байгаа хоёр том гүрэн хоорондоо цөмийн дайн хийх магадлал 0,07-0,00001 хувь бөгөөд 0,07 гэдэг нь 14 жил тутамд цөмийн дайн болж магадгүй гэсэн үг аж.
Цөмийн дайны улмаас үүсэх цацраг үнэн хэрэгтээ хамгийн том аюул биш. Бай болсон цөөн тооны хүмүүс харамсалтай хэдий ч хамгийн том аюул нь цөмийн дайны улмаас бий болох цөмийн өвөл юм.
Цөмийн өвөл гэдэг нь энгийнээр цөмийн дайны дараах дэлхий дээр үүсэх цаг уурын нөхцөл билээ. Эрдэмтэд цөмийн дэлбэрэлтийн дараа үүсэх асар их тоос тортог дэлхийн гадарга дээр тусах нарны гэрлийг хааснаар газар дээрх агаарын хэм хөрнө гэж тайлбарладаг.
Жишээлбэл, Хирошимад хаясан цөмийн бөмбөгтэй тэнцэх хэмжээний 100 ширхэг цөмийн цэнэг байна гэж үзье. Тэгээд Энэтхэг Пакистан улсууд цөмийн дайн дэгдээлээ гэж таамаглая. Эдгээр үндэстэн цөмийн зэвсгийн тал дээр дэлхийн томоохон гүрнүүдтэй харьцуулахад хүүхэд л гэсэн үг. Гол санаа нь “хүүхдүүдийн тулаан” ийм дагавар авчрах бол АНУ, ОХУ, БНХАУ мэтийн том гүрнүүд цөмийн дайн хийвэл ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг ойлгуулах гэжээ.
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ЦӨМИЙН ДАЙНЫ ДАРАА...
Таван мегатонн хар нүүрс агаар мандалд нэвчин орно. Ингээд агаар мандалд нэвчсэн нүүрс нарны дулааныг дэлхийн гадаргад хүрэхээс өмнө өөртөө шингээх юм. Зарим нүүрс эргээд дэлхий дээр бороо болон орно.
Нэг жилийн дараа гэхэд манай гаригийн температур Келвиний шатлалаар 1,1 хэмээр буурна. Харин таван жилийн дараа дэлхийн дундаж температур өмнөхөөсөө гурван хэмээр буурах аж. Хорин жилийн дараа манай гариг дахин халж эхлэх ч цөмийн дайнаас өмнөх үеийн температураас даруй 34 градусаар бага хэвээр байна.
Дэлхийн температур буурсан учир гаригийн чийгшил буурч, бороо орох нь багасна. Дайны дараах тав дахь жилд дэлхий дээр өмнөхөөс есөн хувиар бага бороо ордог болно. Харин 26 жилийн дараа манай гаригт 4.5 хувиар бага бороо ордог болсон байна.
Дайны дараах 2-6 жилд хүйтнээс хамааралгүй ургадаг ургамлын ургацын хугацаа газар нутгийн байршлаас шалтгаалан 10-40 өдрийн урттай болжээ.
Химийн урвалын улмаас Дэлхийн озоны давхарга устаж эхэллээ. Дэлхийн гадарга дээр хэт ягаан туяа тусахаас сэргийлж байдаг энэ давхаргын 20-25 хувь нь таван жилийн дараа гэхэд устаж алга болно.
Харин 10 жилийн дараа озоны давхарга өмнөхөөсөө найман хувиар нимгэрнэ. Хэт ягаан туяаны нэмэгдлээс болж наранд түлэгдэх, арьсны хорт хавдар тусах хүмүүсийн тоо огцом нэмэгдэнэ. Түүнчлэн тариан талбай дээрх ихэнх зүйл ургахаа болино.
2013 онд олон улсын физикчид цөмийн дайны улмаас хоёр тэрбум хүн өлсгөлөнд нэрвэгдэнэ гэж тооцоолжээ.

Эрсдэлийн үнэлгээ: Бага эсвэл дундаж