“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас хүүхэд багачуудынхаа дунд “Автотээвэр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлажээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 хүртэлх насны хүүхдүүдийн дунд зарлаж буй уралдааны бүтээл авах хугацаа дөрөвдүгээр сарын 5-ны 18.00 цагаар дуусна.
Уралдааны ялагчдыг энэ сарын 7-ны өдөр шалгаруулах бөгөөд
- 1-р байр 150,000 төгрөг, өргөмжлөл;
- 2-р байр 100,000 төгрөг, өргөмжлөл;
- 3-р байр 50,000 төгрөг, өргөмжлөл;
- Тусгай байр өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлс гардуулна. Мөн гар зургийн уралдаанд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэгтэй юм байна.
Сурагчдын амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, сэдвийн дагуу бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих, тэдний дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харахад уралдааны зорилго оршиж байгааг АТҮТ-өөс мэдээлж байгаа юм.
Уралдаанд оролцогчид
- А4 форматтай /29,7 х 21 см/ хэмжээтэй.
- Зураг зурсан хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар төрсний гэрчилгээний хуулбар, зургийн тайлбарын хамт хавсаргах бөгөөд Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Тээвэрчдийн гудамж, Автотээврийн үндэсний төвийн байранд бүтээлээ өгөх юм.