АНУ-ын Ард түмний хүмүүнлэгийн тусламжаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бага зардалтай, өндөр үр ашигтай 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.
БСШУСЯ болон БЗД-ийн ЗДТГ-ын захиалгаар, АНУ-ын хүмүүнлэгийн тусламжаар барих энэхүү цэцэрлэг ирэх наймдугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орох юм.
БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр:
АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын инженерийн корпусын тусламжтайгаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд 50 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол болж байна. Ирэх намар гэхэд ашиглалтад орж, үүд хаалгаа нээх ёстой.
Номхон далайн цэргийн командлалын шугамаар Замын-Үүдэд мөн адил нэг цэцэрлэг шинээр баригдана. Санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй, төсвийн хөрөнгө оруулалт байхгүй байгаа ч гэсэн энэ жил бид улсын төсвөөс гадна хөрөнгө оруулалтаар 80 гаруй цэцэрлэг барихаар төлөвлөж байна.
Энэ төлөвлөгөөний эхнийх нь өнөөдөр шаваа тавилаа. Улсын хэмжээнд 60 мянга орчим хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Улаанбаатар хотод 40 мянга гаруй хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа.
Тиймээс бид төсвөөс гадна гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах бодлого баримталж байна.