АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах дотоод сонгууль өчигдөр орон даяар 10.00-22.00 цагийн хооронд болсон.
Дотоод сонгуулийн урьдчилсан дүнгээр Нийслэлийн АН-ын даргын сонгуульд Д.Баттулга ялалт байгуулсан талаар мэдээллээ.
Сонгуулийн ирц 78 хувьтай байгаа бөгөөд АН-ын дотоод сонгуульд 17800 орчим суудлын төлөө 20 мянга гаруй хүн өрсөлджээ.
Түүнчлэн аймгуудын АН-ын дарга нарын нэрс тодорхой болсон байна. Үүнд Архангай аймагт М.Батжаргал, Баян-Өлгий аймагт Е.Зангар, Баянхонгорт Д.Ширмэн, Булган аймагт Б.Ариун-Эрдэнэ, Говь-Алтай аймагт Ц.Намзаддорж, Говьсүмбэр аймагт Г.Сүрэнжав, Дорноговь аймагт Б.Батбаяр, Дорнод аймагт П.Алтангэрэл, Дундговь аймагт Ц.Мөнхбат, Өмнөговь аймагт Р.Сэддорж, Төв аймагт Ц.Мэндсайхан, Увс аймагт Ч.Чимэд, Ховд аймагт Ч.Чинбат, Хөвсгөл аймагт Ш.Идэрбаясгалан зэрэг хүмүүс тус тус сонгогджээ.
Харин нийслэлийн дүүргүүдийн хувьд Багахангай дүүрэгт Ч.Алтанцэцэг, Чингилтэй дүүрэгт Г.Баярсайхан, СХД-Т Б.Чинболд, Налайх дүүрэгт М.Дашхүү, Багануур дүүрэгт Ч.Очирхүү гэсэн хүмүүс сонгогдсон бол үлдсэн дүүрэгт хяналтыг тооллого үргэлжилж байна.